Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Анхны болзоон дээрээ эрчүүдээс IQ тест авдаг загвар өмсөгч


Нью-Йорк хотод амьдардаг загвар өмсөгч Кэндис Клосс болзож буй эрчүүддээ хатуу шалгуур тавьдаг тухайгаа хуваалцжээ. Тэрбээр анхны болзоон дээрээ эрчүүдээс IQ тест авдаг бөгөөд тэнэгүүдэд цагаа үрэхийг хүсдэггүй хэмээн ярьжээ. Хэн хэндээ хэчнээн их таалагдаж, татагдаж байсан ч түүний "шалгалт"-ыг давж чадаагүй эрчүүд шууд л "хасагддаг" гэнэ. 

Инстаграмдаа 109 мянган дагагчтай Кэндис Клосс 17 настайдаа Менсагийн гишүүн болсон гэж Jam Press-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Менса нь дэлхийн гоц ухаант хүмүүсийн нийгэмлэг бөгөөд стандартчилагдсан IQ тестэнд 98 болон түүнээс дээш оноо авсан хүмүүс энэхүү нийгэмлэгт гишүүнээр элсэх эрхтэй байдаг юм байна. 

Клосс "Царайлаг, дур булаам эрчүүд олон ч ухаалаг биш бол ганц сайхан царайгаар яах билээ. Хоорондоо бүрэн ойлголцож, харилцан яриагаар холбогдож чадахгүй бол цагийг зугаатай өнгөрөөх боломжгүй шүү дээ" хэмээн ярьжээ. Мөн тэр юмыг хурдан ойлгодог, сэтгэл хөдлөлийн чадамж (EQ) өндөртэй эрчүүдэд татагддаг гэжээ. Клосс багаасаа математик, шинжлэх ухаанд дуртай нэгэн байсан бөгөөд одоо ч математикт дуртай хэвээрээ гэсэн байна. 

IQ тестэнд 120-140 оноо авсан тохиолдолд "дээд зэргийн өндөр оюун ухаантай"-д тооцогддог бол 140-өөс дээш оноо авсан хүмүүсийг "гоц ухаантан"-д тооцдог байна. Клосс энэ тестэнд 136 оноо авсан бөгөөд хүн амын ердөө 2 хувь нь ийм хэмжээний оюуны чадамжтай байдаг аж. 

Тэгвэл Клосс шиг өндөр IQ-тэй эмэгтэйд ямар эрчүүд таалагддаг тухай асуухад "Дунджаас дээгүүр IQ-тэй. Мэдээж хэрэг математикийн ухаантан байх албагүй ч ямар ч сэдвээр чөлөөтэй харилцан яриа өрнүүлж, ядаж л нэг сэдвээр онцгой сайн мэдлэгтэй байх ёстой. Мөн би хошин шогийн мэдрэмжтэй, адал явдалд дурладаг, шулуун шударга, хөгжилтэй, мэдлэгтэй, амьдралын ухаантай эрчүүдэд дуртай" гэж ярьжээ. 

Клоссын харагдах байдал, загвар өмсөгчийн карьераас нь болж эрчүүд эхэндээ түүнийг дутуу үнэлдэг ч энэ нь түүнд нэг их асуудал болдоггүй. Учир нь тэрбээр эрчүүдийн буруу байсныг батлах дуртай хэмээн Jam Press-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Эх сурвалж: NYPost

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.