Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Тайланд руу мөнгө зарахгүйгээр хэрхэн аялах вэ?


Урин дулаан цаг ирж, аялах эрч хүч цаанаасаа ундарч буй энэ үед хаашаа аялахаа мэдэхгүй сууж байна уу? Тэгвэл бид танд Тайланд улсыг санал болгож байна 

Яагаад заавал Тайланд гэж үү? Дэлхийн олон улс орнуудаас Тайланд улсыг сонгох хэд хэдэн шалтгаан бий.

1. Хямд зардлаар олон газрыг үзэх боломж

Аялагчид өртөг багатай орныг сонгож аялах нь түгээмэл байдаг шүү дээ. Тайландад хямд үнэтэй, хурдан шуурхай тээврийн олон төрлийн үйлчилгээ бий. Тэдгээр үйлчилгээнээс сонгон хямд зардлаар Тайландын олон хотоор дамжин аялах боломжтой. 

2. Үзэж сонирхох газрууд

Тайланд улсад жил бүр ойролцоогоор 6 сая жуулчин ирдэг. Энэ ч утгаараа тус улсад явах газар их, үзэх зүйл олон. Өдөрт 5000 орчим жуулчин очдог шүрэн арал, 5 сая литр устай “Siam Ocean” амьтдын усан ертөнц олон гайхалтай газар үзэж, нүд хужирлах боломжийг танд олгоно. 

3. Олон төрлийн хоол

Аялалыг амттай болгодог зүйлсийн нэг гарцаагүй тухайн орны хоол. Бид аялах үедээ хоолны соёлоос нь суралцаж, онцлогийг нь мэдэрч чаддаг. Тайланд хоол амттай төдийгүй маш олон төрөлтэй нь таныг огтхон ч уйдаахгүй болов уу.

4. Адал явдал, зэрлэг байгаль

Тайландын газар нутаг, байгалийн тогтоц үнэхээр гайхалтай. Энд та маш олон адал явдалтай учрах боломжтой. Ширэнгээр зугаалж, заан унаж, салаар аялах зэрэг нь таны учрах адал явдлын зөвхөн нэгээхэн хэсэг нь.

5. Баялаг түүх, соёл

Тайландын хаана ч очсон эртний түүх соёлын гайхамшигт дурсгалуудыг үзэх боломжтой. Тэд жуулчдад зориулан эртний дурсгалуудаа байнга шинэчилж байдаг бөгөөд Сухотхай хот л гэхэд 1200-аад оны Сиамесе зэнт гүрнийг санагдуулам байдаг.

Тэгвэл танд нэг ч төгрөг гаргахгүйгээр Тайланд улс руу хэрхэн хосоороо аялах тухай гайхалтай мэдээг дуулгая. Аяллыг амьдралаа болгосон хүн та анхаарлаа нааш нь хандуулаарай.

СКАЙмедиагаас зөвхөн танд зориулан АЗТАЙ АЯЛАЛ урамшууллыг зарлалаа. Та СКАЙмедиагийн шинэ хэрэглэгч болоод АЗТАЙ АЯЛАЛ урамшуулалд хамрагдаж, хосоороо Тайланд руу аялах эрх болон ухаалаг зурагт, ухаалаг тоос сорогч зэрэг төрөл бүрийн супер бэлгүүдийн эзэн болох боломжтой. Мөн СКАЙмедиагийн бүх шинэ хэрэглэгчид эхний 3 сарын суурь хураамжаасаа 50 хувь чөлөөлөгдөх болно гэдгийг дуулгахад таатай байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хаврын улиралд л ойлгох зовлонгууд: "Хавар хайр ирдэггүй, сайр л ирдэг"
2
17 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
3
22 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.