Футзалын Үндэсний шигшээ баг Азийн цомын тэмцээний урьдчилсан шатанд тоглоно
Энэ оны IX сарын 15-нд Кувейт улсад зохион байгуулагдах Футзалын Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны Зүүн бүсийн тоглолтууд тавдугаар сарын 17-ноос 21-ны хооронд Малайз улсад явагдахаар болжээ. Уг шатанд өрсөлдөх Үндэсний шигшээ баг Малайз улсад тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтаа хийж байна. Тэд мөн Малайз улсын Футзалын дээд лигийн клубүүдтэй нөхөрсөг тоглолтуудыг хийх ажээ.
Үндэсний шигшээ баг Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны хүрээнд V сарын 17-ний 20:30 цагаас Хонконгтой, V сарын 18-ны 20:30 цагаас БНСУ-тай, V сарын 19-ний 17:00 цагаас Японтой, V сарын 20-ний 17:00 цагаас Тайваний багтай тоглох юм. Та бүхэн футзалын Үндэсний шигшээ багийн тоглогч Э.Пүрэвдоржийн манай сайтад өгсөн ярилцлагыг ЭНД дарж унших боломжтой.