Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Өөрийнхөө дүрмээр ертөнцөө бүтээгчид


“Оюутны программчлалын үндэсний XII олимпиад” энэ сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан билээ. Тус олимпиадын тусгай байрт шалгарсан "Идэр" их сургуулийн Ц.Төртогтох дасгалжуулагчтай “SHA-256” багийн гишүүн З.Лхагвасүрэн, Ү.Рэнцэнханд нартай ярилцлаа. Харин багийн нөгөө гишүүн Э.Гансүх энэ удаад хичээлтэй байж таарсан юм. Тэд мөн тус олимпиадын “L” болон “J” бодлогуудыг хамгийн хурдан хугацаанд зөв бодсон ажээ. “SHA-256” багийн гишүүн З.Лхагвасүрэн "Идэр" их сургуулийн программ хангамжийн ангийн III курст, харин Э.Гансүх, Ү.Рэнцэнханд нар II курст суралцдаг. 

-Багийнхаа нэрний утгыг тайлбарлаж өгөөч?

-З.Лхагвасүрэн: “SHA-256” гэдэг нь нууцлалын алгоритмын нэр. Манай багийнхан овжин байдлаар энэ нэрийг өгсөн юм.

-Программчлалын бодлогыг хэдийнээс бодож эхэлсэн бэ?

-Ү.Рэнцэнханд: Нэгдүгээр курсээсээ хойш.

-З.Лхагвасүрэн: Би 11-р ангиасаа мэдээллийн технологиор хичээллэж байгаа. 12-р ангидаа мэдээлэл зүйн улсын олимпиадад түрүүлээд олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн оролцож байсан.

Математик бол ямар нэгэн юманд сурахын үндэс. Математик бол миний амьдралдаа харсан хамгийн “секси эмэгтэй” /инээв/.

-“Оюутны программчлалын үндэсний XII олимпиад”-ын өмнө багаараа хэр хугацаанд бэлдэв?

Ү.Рэнцэнханд: Долоо хоногтоо гурваас дөрвөн удаа цугларч бэлтгэлээ хийсэн.

З.Лхагвасүрэн: Энэ удаагийн олимпиад бол манай багийн анхны тэмцээн. Бид 14 хоногийн хугацаанд л бэлдсэн. Гэхдээ амжилттай оролцож чадлаа. Дараа жилийн олимпиадад тэргүүн байр ойрхон санагдаж байна.

-Олимпиадын үеэр ямар тактикаар хамтарч ажилласан бэ?

З.Лхагвасүрэн: Эхлээд бодлогуудаа хувааж аваад улмаар хөнгөн бодлогуудыг нь ялгах зарчмаар ажилласан.

-Танай мэргэжлийн онцлог юу вэ, давуу талуудаас нь энгийнээр тайлбарлаач?

З.Лхагвасүрэн: Би бүтээх дуртай л даа. Гэхдээ модоор байшин баръя гэвэл хүч чадал хэрэгтэй. Харин компьютер гарт маань байгаа тохиолдолд унтлагын өрөөндөө сууж байгаад л гоё зүйлс бүтээх боломжтой. 

Ү.Рэнцэнханд: Миний хувьд ч бас адилхан. Өөрийнхөө дүрмээр ертөнцөө бүтээж болно. 

Би уг нь хөгжмийн зохиолч. Хөгжмөө л бичнэ гэж бодож байгаа. Учир нь хөгжим долоон тэрбум хүнд хүрч чадах олон талт хэл.

-Программчлалын бодлогуудыг бодоход математикийн суурь мэдлэг чухал байдаг. Математикийн сэтгэлгээ та хоёрт ямар байдлаар нөлөөлсөн бэ?

Ү.Рэнцэнханд: Зохион байгуулалт, асуудлыг шийдэх чадварыг маань хурдасгаж өгдөг.

З.Лхагвасүрэн: “Мат” гэдэг нь “Сурах” гэсэн үйл үг л дээ. Тэгэхээр математик бол ямар нэгэн юманд сурахын үндэс. Математик бол миний амьдралдаа харсан хамгийн “секси эмэгтэй” /инээв/.

-Та хоёр сургуулиа төгсөөд энэ чиглэлээрээ ажиллах уу?

Ү.Рэнцэнханд: Би хараахан мэргэжлээ нарийвчлан сонгоогүй байгаа. Гэхдээ программчлал гэхээсээ сүлжээ тал руугаа дагнах бодол бий. 

З.Лхагвасүрэн: Төлөвлөсөн л дөө. Гэхдээ программчлалтай ямар ч холбоогүй. Би уг нь хөгжмийн зохиолч. Хөгжмөө л бичнэ гэж бодож байгаа. Учир нь хөгжим долоон тэрбум хүнд хүрч чадах олон талт хэл.   

-Программчлал, хөгжимтэй хэр зохирдог вэ?

З.Лхагвасүрэн: Хөгжим, код ялгаагүй л зохиож, бүтээж байгаа зүйл. Гэхдээ хөгжмийн нотоор юм бүтээнэ гэдэг ид шидийн л дээ. Бас нэг төстэй юм бий. Хөгжимд ритм гэж байдаг. Тэр ритмийг дагаж хүн бүжиглэдэг шүү дээ. Харин программчлалд алгоритм гэж байгаа. Бас л ритм гэдэг үгнээс гаралтай.

-Бодлого бодохын зэрэгцээгээр хэрхэн амардаг вэ?

З.Лхагвасүрэн: Алсыг харагчинд сууна. Тэгээд агаарын дугуйнд сууна. Дахиад алсыг харагч дээр суудаг /инээв/. Ийм хувилбараар л амарна даа.

Ү.Рэнцэнханд: Миний хувьд амралт бол ялимгүй гуниглаад суух. 

-Та хоёр тэс өөр ертөнцтэй юм аа?

-Ү.Рэнцэнханд: Тийм байж л бие биеэ нөхнө шүү дээ.

-З.Лхагвасүрэн: Олимпиадын үеэр би “i” бодлогыг хүндрүүлээд 200 мөр код биччихсэн. Тэгсэн ч хангалтгүй санагдаад байв. Дахин нэмж бараг 200 мөр код бичих байсан юм уу/инээв/. Тэгтэл Хандаа энгийн санаа хэлсэн л дээ. Тэр санааг нь хэрэгжүүлэхэд ерөөсөө л 20 мөр код болсон.

-Олимпиадын үеэр та хоёрын хувьд цаг хугацаа хэр хурдан өнгөрч байв?

З.Лхагвасүрэн: Бодлогоо явуулчихаад тэнцсэн эсэхийг нь нэг минут орчим хүлээнэ. Тэр хүлээлт ч бас эвгүй л дээ. Хэрвээ буруу бодолт явуулчихвал торгууль тооцогддог. Тийм болохоор бүр эвгүй.

-Зургаан бодлогыг зөв бодсон нь танай багийн хувьд олимпиадын өмнөх хүлээлтээс хэр зөрүүтэй үр дүн байсан бэ?

Ү.Рэнцэнханд: Ер нь төсөөлснөөс доогуур үр дүн байлаа. Нэг бодлого сүүлийн минутад бодсон л доо гэхдээ кодыг нь бичиж амжаагүй. 

Хамгийн их уншилттай
1
2022.05.29
Street fashion | Бороотой хотын загварлаг залуус
2
2022.06.03
Зургаадугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай + Танд зориулах дуу
3
2022.06.21
Женнифер Лопес хүүхдээ хүйс заагаагүй төлөөний үгээр нийтэд танилцуулав
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Альфа үеийнхний тухай таны заавал мэдэх ёстой 5 зүйл
2
3 өдрийн өмнө
ЭЕШ-ыг XII сард ахин зохион байгуулахаар боллоо
3
3 өдрийн өмнө
ЭЕШ өнөөдрөөс эхэллээ
санал болгох
1
Уржигдар
Анхны виртуал гишүүнтэй "Superkind" К-поп хамтлагийн тухай 7 баримт
2
3 өдрийн өмнө
Альфа үеийнхний тухай таны заавал мэдэх ёстой 5 зүйл
3
3 өдрийн өмнө
2060 он гэхэд 65-аас дээш насныхан 1.2 тэрбумд хүрнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

G.O 2022.05.30 183.81.170.3

mash tom ireedui huleej bndaa ene huuhduudiig

0 Хариулах


Bolormaa 2022.05.30 183.81.170.3

yaasn huurhun huuhduud we dunguj 20 hurj bgaa zaluus gehed helj bga ug setgej baiga setgelgee ni ystoi uur bnshu

0 Хариулах


Boomerang 2022.05.27 66.181.161.13

etuc_aadnah

0 Хариулах