Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

С.Амарсайхан: Энэ жилээс баяр наадмын хаалтыг ёслол төгөлдөр хийдэг болно


Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр баяр наадмын зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар баяр наадмыг тэмдэглэх зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үндэсний их баяр наадмыг долдугаар сарын 10-13-ний өдрүүдэд орон даяар нэгдсэн байдлаар зохион байгуулна. Мөн энэ жил тэгш ой нь тохиож буй Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь аймгууд долоодугаар сарын 22-30-ны хооронд хурдан морины бүсийн уралдаануудтай ташран наадмаа тэмдэглэх юм. Мөн энэ жил олон ой давхцаж буй тул VII, VIII сард битүү наадмын хөтөлбөрүүд бий. "Улаанбаатарын үдэш" арга хэмжээ Хүй долоон худагт, Төрийн ёслол хүндэтгэлийн концерт Төв талбайд, баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна. Өмнөх жилүүдэд бөхийн барилдаан дуусахад наадам өндөрлөдөг байсан бол энэ жилээс ёс жаягаа бодолцож хаалтын үйл ажиллагааг ёслол төгөлдөр хийхээр ажиллаж байна. Баяр наадмыг зохион байгуулахад жилдээ гурван тэрбум төгрөг зарцуулдаг байлаа. Харин энэ жил Төсвийн тодотголоор хасагдаад 2.3 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Иргэд наадмын хуушуур амтлахаар Төв талбай руу зорьдог байсныг өөрчилж дүүрэг, хороо болгонд наадмын хуушуур худалдаалах боломжийг бүрдүүлнэ. Харин наадмын тасалбарыг цахимжуулахаар ажиллаж байгаа" гэлээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.