Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монголын шигшээ баг ДАШТ-ий үеэр ундааны саван дээр тактикаа бичиж тоглолтод оролцжээ


Бельгийн Антверпен хотноо сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Монголын эрэгтэй шигшээ баг “B” хэсэгт Литва, Герман, Тайвань, Чилийн багуудын хамт ороод буй. Тэд өнгөрсөн шөнө Тайвань болон Литвтэй эхний тоглолтуудаа хийв. Тайваньтай хийсэн эхний тоглолтын үеэр Монголын шигшээ багийн тоглогч ус уух үед ФИБА-ийн гэрэл зурагчин сонирхолтой агшныг хальснаа буулгажээ. Тодруулбал, усны саван дээр тактикийн хувилбарууд бичээстэй байв. Тоглолт бүрийн өмнө дасгалжуулагчид эсрэг багийн тоглолтод тааруулж Check-нээс хийх хувилбарууд, тоглолтон дундаас хийх хувилбарууд, хувилбарын дарааллууд, Check-нээс хэн довтлохыг төлөвлөж тоглолтонд оролцдог. Гэхдээ үүнийг цээжлэхийн тулд Check-нээс хийх хувилбаруудаа усны саван дээрээ бичсэнийг ФИБА-ийн гэрэл зурагчин ийн гярхай ажиглаж дурандаа буулгасан аж. 

Эрэгтэй шигшээ баг уг тоглолтод Тайванийг 22:15 үр дүнгээр хожсон билээ. Харин хоёр дахь тоглолтдоо Литвтэй таарч 15:21 харьцаатайгаар хожигдов. Улмаар одоогийн байдлаар хэсгийнхээ гуравдугаар байрт бичигдэж байна. Тэд маргааш Герман болон Чилийн шигшээ багуудтай хэсгийнхээ сүүлийн тоглолтуудыг хийх юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сонгомол бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмц...
2
2 цагийн өмнө
18 нас хүрсэн Камила Валиевагийн тухай 18 баримт
3
18 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.