Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Олимпын эрхийн оноо олгох "Улаанбаатар Их дуулга" тэмцээн эхэллээ


“Парис-2024” олимпын эрхийн оноо олгох “Улаанбаатар их дуулга” тэмцээн өнөөдрөөс “Степпе арена”-д эхлэв. Уг тэмцээнд 30 орны 255 тамирчин өрсөлдөх юм. Монгол улсыг төлөөлөн жин тус бүрт дөрөв, нийт 55 тамирчин оролцоно. Мөн энэхүү тэмцээнд ОХУ-ын 24 тамирчин Олон улсын жүдо бөхийн холбооны нэрийн өмнөөс зодоглох юм. Гэхдээ ОХУ-ын тамирчдыг тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн тул Украины баг оролцохгүй байхаар шийдсэн билээ. Мөн олимпын хошой аварга Шохей Оно японы шигшээ багийн бүрэлдэхүүнд мэдүүлгээ ирүүлээд байсан ч Монголд ирсэнгүй.  

"Улаанбаатар Их дуулга" тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, НЗДТГ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд шагналын сан 154.000 евро буюу алтан медалийг 5000, мөнгөн медалийг 3000, хүрэл медалийг 1500 еврогийн мөнгөн шагнал дагалдана.

Монгол улс жүдо бөхийн төрлөөр 2009-2012 онд “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээнийг, 2013-2016 онд Гран При ангиллын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан билээ. Харин энэ удаад тэмцээний зэрэглэл ахиж Гранд Слам ангиллаар зохиогдож байна. Гранд Слам ангилалд түрүүлсэн тамирчин дэлхийн чансааны 1000 оноо, мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, тавдугаар байр 360, долдугаар байр 260, шөвгийн 16-д шалгарвал 160 оноо авах юм.

"Улаанбаатар Их дуулга" тэмцээнд оролцох дэлхийн шилдгүүдээс дурдваас, олимпын аварга Таканори Нагасэ /-81 кг/, дэлхийн аварга Цүкаса Ёшида /-57/, Ай Шишимэ /-52/, Мами Үмэки /-78/, Хорхе Фонсека /-100/, олимпын мөнгөн медальт Ян Юү-Вэй /-60/, дэлхийн аварга Анна-Мария Вагнер, олимпын хүрэл медальт Давлат Бобонов /-90/, дэлхийн аварга Саги Муки /-81/, Ноел Ван Т Энд /-90/, Яго Абулазе жин өгсөн -66 кг-д өрсөлдөнө. Харин Монгол улсаас олимпын хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатар, ДАШТ-ий хүрэл медальт Ганбаатарын Одбаяр, Ёндонпэрэнлэйн Басхүү  тэргүүтэй бөхчүүд оролцох юм.

Тасалбарын хувьд, хэсгийн барилдааных 30.000₮ (1 өдрийн), финалын барилдаан 50.000₮ (1 өдрийн), "VIP тасалбар" 1.000.000₮-ийн үнэтэй байна.



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
10 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
11 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.