"The Last of Us" тоглоомын үнэнч тоглогчид маань тун удахгүй бүтэн цуврал киног бэлгэнд авах нь байна. Гол дүрд нь "The Mandalorian" Педро Паскал, "The Game of Thrones" цувралаар олны танил болсон Белла Рамси нар тоглосон билээ.
Жоэл болон Элли нар сүйрлийн дараах АНУ-д амьд гарахын төлөө явах бөгөөд үл мэдэгдэх нууцлаг өвчинд нэрвэгдэж, аймшигтай мангас болон хувирсан хүмүүсийн дунд тэд зарим нөхөрсөг, ихэнхдээ аюултай хүмүүстэй нүүр тулан зугтах болно.

Тус цувралын найруулагчаар "HBO"-ийн "Chernobyl" цувралын зохиолч, найруулагч Грейг Мазин ажиллах бөгөөд "The Last of Us" тоглоомыг хөгжүүлэгч "Naughty Dog" студийн Нэйл Дракманн продюсероор ажиллаж байна.
Кино 2023 оны нэгдүгээр сарын 1-нд нээлтээ хийнэ.
