Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Парис-2024" олимпын наадмын нээлт, хаалтын ёслолыг Томас Жолли найруулна


“Парис-2024” олимпын наадмын нээлт, хаалтын ёслолын найруулагчаар “Dramatique National d'Angers” театрын захирал, найруулагч Томас Жолли томилогджээ. "Түүний бүтээлч, зоримог зан чанарыг харгалзан энэхүү хариуцлагатай албанд томилсон" гэдгийг зохион байгуулагчид онцлов.

Олимпын нээлтийг цэнгэлдэхэд хийдэг уламжлалт арга барилаас татгалзаж, "Парис-2024"-ийг Сена мөрний эрэг дээр, 600 мянган үзэгчийн өмнө зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Орон орны тамирчид цагаан толгойн дарааллаар завьтай жагсан орж ирнэ гэхчлэн урьд өмнөхөөс тэс өөр, өвөрмөц нээлтийн ёслолыг хийхээр зохион байгуулагчид төлөвлөөд буй юм. 

Жолли хэлэхдээ “Нээлт, хаалтын ёслолын ерөнхий төлөвлөгөөг анх сонсоод маш их сэтгэл хөдөлж байлаа. Харин одоо өөрөө энэ агуу арга хэмжээг найруулахаар боллоо. Парисын олимп нээлт гайхамшигтай сайхан болно гэсэн хүлээлт олон хүнд бий. Бид дахин давтагдашгүй, ер бусын нээлт, хаалтын ёслолыг дэлхий дахинд толилуулж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ.

Өдгөө 40 настай Жолли 2007 онд хувийн театр болох “La Piccola Familia”-г үүсгэн байгуулсан. Түүний анхны жүжиг “Arlequin Poli par l'Amour de Marivaux” олны анхаарлыг маш их татаж, шинэ залуу авьяастанд олгодог тусгай шагналын эзэн болж байв. 

Улмаар Шекспирийн сонгодог жүжгүүдийг амжилттай найруулсан нь түүний олимпын найруулагчаар сонгогдох үндэс болсныг “Парис-2024” олимпын Зохион байгуулах хорооны дарга Тони Эстанге хэлжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
8 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
9 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.