Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дэлхийн хамгийн жаргалтай улс Финланд аз жаргалын ҮНЭГҮЙ хөтөлбөр зарлажээ


Аз жаргалын индексээрээ дэлхийд тэргүүлэн, зургаа дахь жилдээ хамгийн жаргалтай улсаар тодорсон Финланд улсын засгийн газраас улсынхаа аз жаргалын нууцыг хуваалцахаар олон улсын жуулчдад "Аз жаргалын мастеркласс" үнэ төлбөргүй хөтөлбөр явуулахаар болжээ. 

Олон улсын жуулчдаас сонгон шалгаруулж дөрвөн өдрийн үнэ төлбөргүй хөтөлбөрт хамруулах бөгөөд Финланд улсаар аялан, аз жаргалтай амар тайван амьдралын хэв маяг, өдөр тутмын эрүүл дадлуудад суралцах мастеркласс хичээлд хамруулах аж. 

Оролцогчид заавал сошиал нөлөөлөгч байх албагүй ч хөтөлбөрт хамрагдах үедээ сошиал контент бүтээн хүмүүст хичээлээсээ хуваалцаж, аз жаргалыг түгээх юм. 

Аз жаргалын индексийг улс орны дотоодын нийт бүтээгдэхүүн, нийгмийн халамжийн тогтолцоо, хувь хүний эрх чөлөө, авлигын түвшнийг харгалзан тогтоодог. Тэгвэл финландчуудын аз жаргалын гол хүчин зүйл нь байгальтайгаа ойрхон эгэл энгийн амьдралын хэв маяг болохыг хөтөлбөрт онцолжээ. 

Та ч бас уг хөтөлбөрт хамрагдах боломжтой. Ирэх дөрөвдүгээр сарын 2 хүртэл хөтөлбөрийн материал хүлээн авах тул энд  дарж бүртгүүлээрэй. 

Эх сурвалж: Visitfinland.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
19 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
20 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.