Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

2022 онд монголчуудын "аз жаргалын индекс" 0.1 оноогоор өсөж, 137 улсаас 61-т бичигдлээ


Жил бүр улс орнуудын аз жаргалын индексийг танилцуулдаг "World Happiness Report"-ийн 2023 оны судалгаа нийтлэгдэж, өнгөрсөн 2022 оны хамгийн аз жаргалтай улсуудын жагсаалт гарлаа. 

2022 онд ковид-19 цар тахлын нөлөө, Украйны дайн, дэлхий дахиныг хамарсан инфляцын өсөлт, улс орнуудын цаг агаарын гамшигт үзэгдэл зэрэг хүчин нөлөөллийн улмаас улс орнуудын аз жаргалын индекс багагүй өөрчлөгджээ. 

Аз жаргалын индексийг зургаан үзүүлэлтэд тулгуурлан 137 улсад явуулахад Финланд улс 7.8 оноотойгоор тэргүүлж, 6 дахь жилдээ хамгийн аз жаргалтай орноор тодорлоо. Уг судалгааны дээд үзүүлэлт нь 8 оноо юм. Дани, Исланд, Израил, Нидерланд зэрэг улсууд жагсаалтын шилдэг 5-т бичигджээ.  

Харин Монгол улс 2020 онд 6.011 оноотойгоор 149 улсаас 45-т,  2021 онд 5.7 оноотойгоор 69-т жагсаж байсан бол 2022 онд 5.8 оноотойгоор 137 улсаас 61-т бичигджээ. Өөрөөр хэлбэл монголчуудын аз жаргалын индекс өнгөрсөн оноос 0.1 оноогоор нэмэгджээ. 

Харин хамгийн аз жаргалгүй улсаар Афганистан, Лебанон, Сьерра-Леон зэрэг улсууд 1.8-3 оноотойгоор бичигджээ. 

Нэг хүнд ноогдох ДНБ, нийгмийн халамж, дундаж наслалт, амьдралын сонголтоо өөрөө хийх эрх чөлөө, нийт хүн амын өгөөмөр сэтгэл, авлигын түвшин гэх үзүүлэлтээр улс орнуудын аз жаргалыг хэмждэг аж. 

Эх сурвалж: World Happiness Report


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хэн нэгэнд өгөхөд үнэхээр хөөрхөн бас инээдтэй 16 өвөрмөц бэлэг
2
23 цагийн өмнө
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Хошин Дуурь, Jazz хөгжмийн тоглолт
3
Өчигдөр
Долоо хоногийн зурхай (2024.04.22-04.26)
санал болгох
1
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
2
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.04.02 202.131.236.242

Финляндын түвшинд очиход энэ хурдаар 200 жил зарцуулах нь дээ. Харьцуулах аргаар бодоход

0 Хариулах