Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Номын баяраар ном авахаас гадна хийж болох 9 сонирхолтой зүйл


Номонд дурлагч хэн бүхний тэсэн ядан хүлээдэг Номын баяр өнөөдрөөс эхлэн гурав хоногийн турш Сүхбаатарын талбайд дэлгэгдэж байна. 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч тогтмол оролцон, 180 мянга гаруй уншигч олныг хамардаг Номын баяраар хүссэн номоо хямдралтай худалдан авахаас гадна хийж болох сонирхолтой зүйл юу байна вэ? 

#1 "Номын" нөхөдтэйгөө уулзах 

Номын баяр бол номонд хайртай найз нөхөд, танилуудтай "таарч", номын тухай амттай яриа хөөр дэлгэх номын найзуудын баяр билээ. Краштайгаа таарах ч юм бил үү? 

#2 Хүүхдийн номоо хандивлаад бэлэг авах 

Өөрт илүү байгаа нэг хүүхдийн номоо Альфа номын дэлгүүрийн асарт авчран өгч Хөвсгөл Ид шидийн орны номын санд хандивлаарай. Номоо хүүхдүүдэд хандивлаад нэг саван эсвэл нэг шаар бэлгэнд авбал гоё биш гэж үү? 


#3 Зохиолч, орчуулагч, ном бүтээгчидтэй уулзах, гарын үсэг зуруулах

Хайртай номын тань зохиолч, шилдэг ном бүтээгч нар зөвхөн номын баяраар нэгэн дор цуглаж буй нь гайхалтай биш гэж үү? Номын баяраар тэдэнтэй биечлэн уулзаад аваарай. 

ЗурагТайлбар



#4 Номтой холбоотой сонирхолтой хөтөлбөрүүдэд оролцох - Интерном

Интерномын асруудад номтой холбоотой төрөл бүрийн сонирхолтой үйл ажиллагаа гурван өдрийн турш болох гэж байна. Номын зохиолч, орчуулагч нартай хийх нээлттэй яриа, асуулт хариултын булан, комеди шоу зэргээс дуртайгаа зорин очоорой.  

#5 Номын баярын гол арга хэмжээнүүдэд оролцох 

Номын фенүүдийн уулзалт, Зурагт номын тухай ойлголтоо тэлье, ЕБС-ийн сурагчдын “Номын баяр – бидний аялал” автобустай аялан ирэх хөтөлбөр, Book networking, Quiz, Уншигч зохиолчийн яриа, “Орон нутагтаа ном хандивлая” аян, “Уншиж чадвал урамшуулъя”, “Хаврын найраг”, “Дэлхий” хамтлагийн тоглолт, “Номын ертөнц” клубийн сурагчдын цүнхтэй ном үзүүлбэр, “Номын хавчуургын үзэсгэлэн” зэрэг олон сонирхолтой арга хэмжээ биднийг хүлээж байна.

#6 Хүүхдийн баярын бэлгээ зэхэх

Номын баярын асруудаар хүүхдийн номууд ч хямдралтай худалдаалагдаж байна. "Нахиа" хүүхдийн номын редакц, "Гэрэн" хүүхдийн зурагт номын мухлаг, Nepko kids зэрэг хүүхдийн номын асруудаар ороод гарахаа мартуузай. Хүүхдийн баярын бэлгийн багцууд ч бий тул баярын бэлгээ энэ өдрүүдэд "далимдуулан" зэхээд аваарай. 

#7 Номтой холбоотой төрөл бүрийн мерчүүдээс худалдан авах 

Номын сэдэв, номын зураг, шүлгийн мөрүүдтэй даавуун тороос эхлээд төрөл бүрийн номтой холбоотой мерч бүтээгдэхүүнүүдийг номын баяраар өөрийн болгоорой. 

ЗурагТайлбар



Жишээ нь, Тагтаа паблишингаас ном авсан хүмүүст "Bolorspell"-ийн зөв бичгийн дүрмийн алдаа шалгагчийн сарын турш хязгааргүй ашиглах эрх бүхий номын хавчуургыг дагалдуулна гэсэн шүү. 

 #8 Сонгууль өгч үзэх 

Сонгуулийн ерөнхий хорооны анх удаа Номын баярт оролцож байна. Сонгуулийн машиныг нээлттэй байрлуулсан бөгөөд санал авах байрыг ажиллуулан, тестэлж үзэх боломжтой юм. 

#9 Кофе уун амттай яриа өрнүүлэх

Өнөөдөр үүлэрхэг дулаахан байх бол маргааш бага зэргийн бороотой байна шүү. Номын баяраар зугаалангаа амттай кофе ууж номын талаар ярилцах шиг сайхан зүйл хаа байх вэ? Найзуудтайгаа, ганцаараа, болзоот хүнтэйгээ хамт гайхалтай өдрийг өнгөрүүлээрэй   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.