UBLife Logo
Newsfeed

Хүүхдэд дурсамж, инээд, мэдлэг өгөх хамгийн гоё бэлэгний 22 санаа

Г.Сүрэн
Г.Сүрэн
Хүүхдэд дурсамж, инээд, мэдлэг өгөх хамгийн гоё бэлэгний 22 санаа

Бага насандаа авсан гайхалтай бэлгээ та санаж байна уу? Жижигхэн хөгжим бэлгэнд аваад хөгжимд дурлаж, энгийн нэг чихэвч аваад дуу сонсохын гайхамшгийг мэдэрч, бяцхан тоглоомоо энэрэн хайрласаар бусдыг хайрлах ухаанд суралцан, бэлгэнд авсан усан будгаараа зураг зурсаар зургийн авьяастай болох гайхалтай ертөнцийг хүүхдүүд л бүтээж чадна. Таны хүүхдэд дурсамж, инээд хөөр, мэдлэг, авьяас бэлэглэх хамгийн гоё бэлгийн санаатай танилцаарай.

Хүүхдэд бүтээлч байдлыг нь дэмжсэн, мэдлэг өгсөн, ур чадварыг нь хөгжүүлэхийн зэрэгцээ сонирхлыг нь татаж, инээд хөөртэй хөгжилтэй байдлыг мэдрүүлэх бэлэг хамгийн зохимжтойг санаарай. Мөн олон янзын тоглоом дунд хүүхдийн анхаарал сатаардаг тул орчин үед бүтээлч сэтгэлгээгээрээ олон янзаар ургуулан тоглож болох нэг тоглоом илүү үр өгөөжтэйг судлаачид зөвлөж байна. 

#1 Хүүхдийн зурагтай ном. Өөрийг нь дэлгүүрт дагуулан орж хамтдаа сонголт хийгээрэй. Хүүхэд бусдын сонгож өгсөн номоос илүү өөрийнхөө авсан номыг хамгийн их сонирхдог тул номоо хайрлаж гамнах хариуцлагыг өөрт нь даатгаарай. 

#2 Өөрийнх нь сонирхолд нийцүүлсэн бэлэг. Хүүхдээ бага жаахан гэлгүй хамгийн дуртай зүйлийг нь асууж, түүнийг нь бэлэглээрэй. 

#3  "Том" асуудлыг шийдэх энгийн бэлэг. Өсвөр насны хүүхдүүдэд арьсны асуудал багагүй тулгардаг тул нэг өдөр хамтдаа арьсны эмчид үзүүлж тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнийг авч өгөөрэй. Хичээлдээ дандаа хоцордог хүүхдээ загнахын оронд маш гоё үзэмжтэй, гоё дуутай сэрүүлэгтэй цаг бэлэглэчих. Орой унтаж чаддаггүй хүүхдэдээ даавуун бөгөөд гоё зурагтай ор хөнжлийн даавуу бэлэглэж, унтлагын өрөөг нь тохижуулж өгөөрэй. 

#4 Хөгжмийн хэрэгсэл. Хүүхдийнхээ насанд тохирсон хөгжмийн хэрэгсэл зэмсгийг бэлэглэхийн зэрэгцээ давхар сургалтад бүртгүүлбэл үр дүнтэй байх болно. 

#5 Үнэхээр сонирхолтой тоглоом. Түүнд л таалагдах, өдөр шөнөгүй ч тоглосон уйдамгүй сонирхолтой тоглоомыг нь бэлэглээрэй. 

#6 Өсвөр насны хүүхдэдээ амьд хөгжмийн тоглолт, урлагийн үзвэрийн хос тасалбар бэлэглээрэй. 

#7 Гэрэл зургийн цомог. Хүүхдэд өөрийнхөө бүтээлч байдлыг ашиглан зургийн цомгоо хүссэнээрээ чимэх боломжийг олгоорой. 

#8 Амьд цэцэг. Тасалгааны бяцхан ургамалдаа өөрөө нэр өгч, өөрөө өдөр бүр хариуцан арчилж ургуулахыг даатгаарай. Тэр ургамал байгальд хайртай нэгэн болох болно. 

#9 Зөвхөн түүний хэрэгсэл. Зөвхөн түүнд зориулан аяга, таваг, халбага сэрээний ком бэлэглээрэй. 

#10 Хуанли. Хүүхдэдээ хуанли бэлэглээд дээр нь чухал он сар өдрийг тэмдэглүүлээрэй. Түүний хувьд юу чухал гэдгийг та ч бас хараад гайхширах вий. 

#11 Эвлүүлдэг тоглоом. Бүтээлчээр олон янзаар тоглож болох эвлүүлдэг тоглоом төсөөллийг амилуулах болно. 

#12 Бүтээх хэрэгсэл. Гэрэл зургийн камер, жижигхэн оёдлын машин, технологийн хэрэгсэл, компьютерын гоё гар, гоёл чимэглэл хийх хэрэгсэл гээд л түүнд уран бүтээл туурвих боломжийг бүрдүүлж өгөөрэй. 

#13 Болзооны эрхийн бичиг. Хүссэн үедээ ээж, аав, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөн бүтэн өдрийн турш хүссэнээ хийх эрхийн бичиг бэлэглэвэл ямар вэ? 

#14 Хамтдаа гадуур зугаалах. Магадгүй хамтдаа байх нь л түүний хувьд хамгийн гоё бэлэг болж мэднэ шүү. Хамтдаа музей, галерей, театр орж, технологийн талаар судалж, хүүхдийн номын санд карт нээлгэж, сонирхолтой газруудаар явбал гоё доо? 

#15 Зургийн хэрэгсэл. Бүтээлч байдлаа цаасан дээр буулгах шиг сайхан зүйл хаа байх вэ?

#16 Хөлөгт тоглоом. Хөлөгт тоглоомыг гэр бүлээрээ тоглох цаг гаргаж, дулаахан дурсамж бүтээгээрэй. 

#17 Спортлог бэлэг. Хүүхдийнхээ насанд тохируулан спортын хэрэгсэл бэлэглээрэй. Хамтдаа тогловол бүр ч хөгжилтэй биш гэж үү? 

#18 Хөгжилтэй бас мэдлэгтэй тоглоом. Хүний биеийн бүтцийг харуулсан, од эрхсийн тухай, "Яагаад" гэж гайхширдаг зүйлст хариулт өгсөн хөгжилтэй тоглоом хүүхэд бүхэнд таалагдах болно. 

#19 Гоё тавилга. Хүүхдэд тавилга хэрэггүй гэж үү? Дараах байдлаар хөгжилтэй ашиглаж болох зөөлөн тавилга бол хэрэгтэй дээ. 

#20 Мөнгөний гахай. Мөнгөө багаасаа хадгалахад суралцахын зэрэгцээ хадгалах нь ч үнэхээр хөгжилтэйг ойлгуулаарай. 

#21 Бяцхан майхан. Хүүхэд бүрт хувийн орон зай хэрэгтэй. Тэдэнд цагийг ганцаараа өнгөрөөн, тоглож болох хөгжилтэй майхан бэлэглээрэй. 

#22 Гэрэл зураг ба захидал. Ямар ч насны хүүхдэд хайртай хүнтэйгээ даруулсан гэрэл зураг, гараар бичсэн захидал хамгийн сайхан бэлэг болох болно. Тэр одоо ойлгохгүй байлаа ч олон жилийн дараа зураг, захидлаа хадгалсаар л байх болно шүү. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Сансар огторгуйн нөлөөллөөр бүх зүйлс хурдсаж байна хонины ордныхоон. Өөрөөр хэлбэл та бүгдийн хүсэж хүлээж байсан цаг мөч ойртож байна. Тиймд бууж өгөх болоогүй шүү. Ялангуяа энэ долоо хоногт олон зүйл та бүхэнд тохиох болно. Тухайлбал мягмар гарагт тохиох сарны хиртэлт та бүгдэд урам зориг төрүүлэх учир энэ үеэр удаан шийдэж чадаагүй байсан асуудлуудаа шийдвэрлэх хүсэл оргилж магадгүй юм. Харин долоо хоногийн сүүлээр буюу ням гарагт нар охины ордом жинлүүрийн орд руу шилжсэнээр таны хайр дурлалын амьдралд хүчтэй өөрчлөлтүүдийг дуудах болно. Ялангуяа харилцаан дээрээ итгэлгүй, эргэлзээтэй байсан хүмүүсийн харилцааг бататгахад туслах үйл явдлууд тохиож магадгүй. Иймд энэ долоо хоногт өөрийн зүрх сэтгэлийг чагнаж аливаа шийдвэрүүдийг бие даан гаргахыг зөвлөж байна.

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Хүний бүтээлч сэтгэхүй гэдэг цар хүрээгээр хязгаарлагдашгүй гайхалтай билээ. Гагцхүү бүтээлч сэтгэхүйгээ баяжуулан цэцэг мэт услах нь уран бүтээлч хүний үүрэг болов уу? Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ гоо сайхны хандлагыг шинэчилсэн, бүтээлч авьяаслаг нэгэн уран бүтээлчийн бүтээлүүдийг танилцуулъя. Түүнийг Ванесса Леон гэдэг бөгөөд Флоридагийн өмнөд хэсгээс гаралтай залуу уран бүтээлч юм. Ванесса багаасаа л өөрийгөө дагина мэт төсөөлж өдрийг бүхэлд нь ургамал байгалийг бишрэхэд зарцуулдаг байсан төдийгүй ахлах сургуульд түүний амьдралын зорилго “Уран бүтээл хийх” байсан гэнэ.