Эрч хүч, гал цог, мандаж буй нарыг дагуулан арслангийн ордны сар ирлээ!
Энэ сард Буд ба Тэнгэрийн ван гарагууд буцан, сарын эхэнд бүтэн сар хумхын ордонд байрласнаар бүхий л ордуудын хайр дурлалын амьдралд шинэ сэргэлт, өөрчлөлт, санаанд оромгүй "драма", хувьслууд явагдах гэж байна. Шинэ сарын зурхайгаа хүлээн авна уу!


Шинэхэн сар ирлээ, бэлэн үү? Гадаад төрхөө өөрчлөхөөр зориглож байгаа бол есдүгээр сарын 3 хүртэл хүлээхийг од эрхэс зөвлөж байна. Учир нь хайр дурлал, мөнгө санхүү, гоо үзэсгэлэнг тэтгэгч Сугар гараг ирэх сард таныг гялалзуулах болно. Харин энэ сард тэр бүх гайхалтай эхлэл, шинэчлэл, хувьсалд өөрийгөө бэлтгэх сар юм шүү. Мөнгө санхүүдээ анхаарч, орлого ба зарлагын харьцаагаа шударгаар тооцоолсноор сарын сүүлд гарах эрсдэлээс сэргийлж чадна. Наймдугаар сарын 1-нд таны нөхөрлөлийн харилцааг тэтгэгч байрлалд шинэ сар гарснаар найзын харилцаанаас аз жаргал, баяр хөөрийг мэдрэх болно. Энгийн нэг өдрийг ч найзтайгаа өнгөрөөхөд үнэхээр хөгжилтэй, дурсамжтай өдөр болдгийг сана.
Сарын 15-нд хайр дурлалын харилцаандаа дүгнэлт хийх ёстойг ухаарна. Зуны дурлалыг урт хугацааны үерхэл болгох, хайртай хэвээрээ ч түүнийг тавьж явуулах, найзын харилцаанаас хайр дурлал бий болох, урт хугацааны "хортой" харилцаагаа төгсгөх гээд л чухал шийдвэрүүд айсуй.
Өөрийгөө хайрлаж, бүтэн нойртой унтаж, хортойг нь мэдсээр байж хийчихдэг дадлуудаас зоригтойгоор татгалз. Тэгж чадвал таныг ирэх сард гайхалтай шинэчлэл хүлээж байх болно.
Санах үг: Сайхан хайрыг хүсвэл түүнтэй эхлээд сайхан нөхөрлөлийг бүтээ.
Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Нөхөрлөл, хүлээлт, салалт, тайвшрал, одот үдэш, бясалгал, өөрийгөө ойлгохуй
Танд зориулах дуу: