Монгол Улсын гавъяат жүжигчин, дуучин Т.Ариунаа “Хорвоог дүүргэж дэргэд байгаарай” нэртэй цоо шинэ уран бүтээлээ өчигдөр фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд цацлаа. Ханийн тухай магтан дуулсан энэхүү дууны үгийг Монгол Улсын соёлын гавяъяат зүтгэлтэн Ц.Хулан, аяыг Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн Л.Балхжав бичсэн байна.
Багагүй хугацаанд нам жим байсан дуучин маань шинэ бүтээлийнхээ тайлбарт “Хайр бидний жинхэнэ мөн чанар, оршихуйн ТӨВ юм” хэмээн бичжээ. Ингээд дуучин Т.Ариунаагийн шинэ бүтээлийг хүлээн авна уу.