UBLife Logo
-

Хүүхдийн тань сэтгэл зүйд өөрчлөлт орсныг илтгэх 13 ШИНЖ ТЭМДЭГ

Хүүхдийн тань сэтгэл зүйд өөрчлөлт орсныг илтгэх 13 ШИНЖ ТЭМДЭГ

Дийлэнх эцэг эх хүүхдийнх нь арьс жаахан биржийж, халуурахын төдийд эмнэлэгт очдог. Гэвч сургуульд нь тохиолдсон бэрхшээл, найз нөхөдтэйгөө учраа олохгүй байх зэрэг хүндрэл сэтгэл зүйд нь нөлөөлж болохыг тэр бүр бодолцдоггүй. Үүнээс үүдэн идэвх муутай болох, биеэ авч явах байдал эрс өөрчлөгдөх зэрэг сөрөг үр дагавар гарч, бүр цаашлаад сэтгэцийн өвчтэй болох нь олонтаа.

Зохиолч, сэтгэлзүйч Энн Дуглас таван хүүхэд тутмын нэг нь сэтгэл хөдлөл, зан авирын өөрчлөлтэй байдаг гэж дүгнэжээ. Эдгээр өөрчлөлт нь хэсэгхэн зуурынх биз дээ хэмээн орхиж болох ч тэр “түр зуурын” байдал нь хэт удаад ирэхээр эцэг эхчүүд яахаа мэдэхээ больдог.

Энн Дуглас “Parenting through the Storm” номдоо дараах шинж тэмдгүүдийг хүүхдийн сэтгэл зүйд сөрөг өөрчлөлт гарч буйн шинж гэж тодорхойлжээ.

  1. Хичээлдээ муудсан нь дээрдэхгүй удах

  2. Бусад хүүхдийг дээрэлхэж, зодох

  3. Өөрийгөө гэмтээх гэж оролдох

  4. Найз нөхөд, гэрийнхэнтэйгээ ярилцахгүй байж, зайлсхийх

  5. Сэтгэл санааны байдал нь байнга тогтворгүй байх

  6. Уур хилэн, айдас зэрэг сэтгэл хөдлөл нь маш хүчтэй байх

  7. Эрч хүч, эрмэлзэл багатай байх

  8. Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх

  9. Унтаж чадахгүй байх, хар дарж зүүдлэх

  10. Бие нь хөндүүрлэж өвдөж байгаа гэх мэтээр байнга өвчин ярих

  11. Өөрийгөө огт арчлахгүй байх  

  12. Төрх байдалдаа дургүйцэх, жин, биеийн галбир, гадаад төрхөндөө хэт анхаарах

  13. Хэтэрхий их эсвэл бага идэх

Бага насны хүүхдэд дээрхээс нэг ба түүнээс дээш шинж тэмдэг ажиглагдаж байгаа бол сэтгэл зүй нь хямрал, өөрчлөлтөд орох эрсдэлтэй гэсэн үг. Гэхдээ эцэг эх нь салах, нүүх зэрэг асуудлаас үүдэн илэрч байгаа бол мэргэжлийн сэтгэлзүйчид хандах хэрэгтэй.

Энн Дугласын дөрвөн хүүхэд анорекси буюу хэт турах өвчин, анхаарал хомсдолын эмгэг (ADHD), Аспергерийн хам шинжтэй байсан бөгөөд сэтгэл зүйн гүн хямралд орж байжээ. Үүнтэй холбоотойгоор тэрбээр томоохон сэтгэлзүйчдээс зөвлөгөө авч,  олон ном, зохиол судалсан аж.   

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...