Хайх зүйлээ бичнэ үү

мин

Украин Бат хааны төлөөсийг нэхсэн үү

Тэрхүү албан бичигт "XIII зуунд Бат хаан Украины ард түмнийг аймаглан устгах үйл ажиллагаа явуулсан, тиймээс нөхөн төлбөр өгөх ёстой" гэсэн байв


Оросын “Регнум.ру” сайтад манайтай холбоотой нэгэн сонирхолтой мэдээлэл гарсныг орчуулан толилуулж байна. Уг мэдээнд ийн өгүүлжээ.

Өнгөрсөн оны тавдугаар сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр Украины тал Монголоос Бат хааны эзлэн түрэмгийллийн хохирлыг төлөхийг шаардсан тухай мэдээлсэн билээ.

ОХУ-д суугаа Монголын Элчин сайдын яамны хэвлэлийн атташе Н.Лхагвасүрэн Украины парламент буюу Дээд радаас Бат хааны цэргүүд Киевийг эвдлэн сүйтгэсний хохирлыг төлөхийг шаардсан албан тоот УИХ-д ирүүлснийг батлав.

Украины Дээд рада манай УИХ-д хандан албан бичиг ирүүлсэн бөгөөд түүнд XIII зуунд Бат хаан Украины ард түмнийг аймаглан устгах үйл ажиллагаа явуулсан, тиймээс нөхөн төлбөр өгөх ёстой гэсэн байсан. Энэ бол Чингис хааны ач хүүгийн байгуулсан Алтан ордны улсын тухай ярьж байгаа хэрэг гэж Н.Лхагвасүрэн хоёрдугаар сарын 29-нд “Вести ФМ”-д ярьжээ.

Тэрбээр “Дараа нь манай нэг сурвалжлагч УИХ-ын даргаас үнэхээр тийм бичиг ирсэн эсэхийг лавласан байсан. Манай парламентын дарга “Дундад зууны түүхэнд Киевийн Орос гэж байсан. Харин Украин гэж байгаагүй. Хэрвээ Дээд рада хоморголон устгалд өртсөн  бүх украин хүмүүс, түүний гэр бүлийнхний нэрийн жагсаалтыг гаргаад өгчих юм бол бид төлбөрийг хийхэд бэлэн байна” гэж хэлсэн хэмээжээ.

2015 оны тавдугаар сард “Рен ТВ”, “Звезда” телевиз, өөр хэд хэдэн мэдээллийн агентлагууд Украины Дээд рада “XIII зуунд Монголын эзэнт гүрний харгислал дор аймаглан устгагдсан Украины ард түмний тухай” гэсэн тогтоол гаргаж, Монголын төр засагт хандан эвдлэн сүйтгэгдсэн Киевт нөхөн төлбөр олгохыг шаардсан талаар мэдээлснийг зарим мэдээллийн хэрэгсэл хошигнол хэмээж байсан билээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Украины парламентын “өдөөн хатгалгыг” ердийн нэг олны анхаарал татах гэсэн үйлдэл хэмээгээд “Аугаа Тэмүжиний үр удмынхны эрин үед дэлхий дахин ямар нэг украин үндэстний тухай огт мэддэггүй , хэзээ ч сонсоогүй байсан. XIII зуунд устгагдсан сая сая украинчуудын тухай асуудал бол Украины депутатуудын эрүүл бус төсөөллөөс төрөн гарсан зүйл” гээд “Бат хааны Киевийг эзлэн авахдаа учруулсан хохирлыг төлөхөд Монгол Улс бэлэн байна. Гэхдээ зөвхөн хохирсон хүмүүс, түүний гэр бүлийнхэнд. Бид хохирогчдын бүрэн жагсаалтыг ирүүлэхийг хүлээж байя” хэмээн нэмж тодотгожээ.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
5 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
6 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
11
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.