UBLife Logo
-

Суматрагийн хирс устахад ойрхон байна

Суматрагийн хирс устахад ойрхон байна

Байгаль хамгаалагчид сүүлийн 40 жилд анх удаа суматрагийн эм хирсийг хамгаалалтдаа авчээ. Тэд эдгээр жилд уг хирсийг нэг ч удаа амьдаар нь олж хараагүй бөгөөд хөлийн мөр, ялгадсаар нь таньж, камераар л харж байв. Ази хирсний төрөлдөө хамгийн жижиг нь болох суматрагийн хирс дэлхий даяар 100 орчим л үлджээ. Агнуур, бэлчээрийн хомсдолоос үүдэн цөөрч, өдгөө зөвхөн Калимантан аралд л зэрлэгээр идээшиж байна. Суматрагийн хирс ширэнгэн, шигүү ойд нууцлаг амьдардаг учраас олоход нэн хэцүү аж.  

Нэгэнтээ Энэтхэгийн хойд хязгаараас өмнөд Хятад хүртэлх уудам нутагт идээшиж байсан суматрагийн хирс дэлхийн хамгийн ховор амьтдын нэг болоод буй. Өнгөрсөн онд Малайзад суматрагийн хирс устсаныг зарласны дараа зөвхөн Индонезид үлдсэн нь илэрхий болсон юм. Яаралтай арга хэмжээ авахгүй бол ойрын жилүүдэд бүрэн устах магадлалтайг шинжээчид онцолсон.

Суматрагаас олдсон эм хирсийг баригдсан газраас нь 100 км-ийн зайд байрлах тусгай хамгаалалттай нутагт байршуулах аж. Хулгайн анчид удаа дараа байгаль хамгаалагчдын мэдээллээр хирсүүдийг олж хөнөөсөн тул энэ удаа  тодорхой мэдээлэл өгөхгүй хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) төлөөлөгч ярьжээ. Хяналтын камерын тусламжтайгаар 15 суматра хирсний байршлыг илрүүлээд байгаа ч тэдгээр нь үржүүлэхэд хангалттай, эсэхэд эргэлзэж байгаа аж. Энэ төрлийн эм хирснүүд байнга үржилд орохгүй бол өвчилж, үргүйддэг гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
18
10
48
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.