UBLife Logo
-

АНУ-ын Ерөнхийлөгч нарын хэлсэн алдартай үгс

U
UBLife
АНУ-ын Ерөнхийлөгч нарын хэлсэн алдартай үгс

АНУ-ын Ерөнхийлөгч нарын хэлсэн сэтгэлд хоногшин үлдсэн үгсийг түүвэрлэн хүргэж байна. 

АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абрахам Линкольн (1861-1865)

"Хэрвээ би хоёр нүүртэй байсан бол алийг нь зүүх ёстойгоо сайн мэдэхгүй юм”

19 дэх Ерөнхийлөгч Рутерфорд Б. Хаес (1877-1881)

"Энэ бол хүнээр удирдуулсан хүний төлөөх засаглал. Харин энэ хэвээр удаан үргэлжлэхгүй. Удахгүй корпорациудын төлөөх корпорацын засаглал болно"

26 дахь Ерөнхийлөгч Теодор Рузвельт (1901-1909)

“Аажуухан ярьж, том таяг тулбал чи хол явах болно хэмээх хуучны үг бий”

31 дэх Ерөнхийлөгч Херберт Хүүвэр (1929-1933). Түүнийг засаглаж байх үед Их хямрал болжээ.

“Манай залуу үеийнхэн ерөөлтэй еэ. Учир нь тэд улсынхаа их өрийг өвлөх болно” 

32 дахь Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельт (1933-1945). Түүний “Шинэ хэлэлцээр” Их хямралыг зогсоосон түүхтэй.

“Бидний айх ёстой цорын ганц зүйл бол айдас өөрөө юм"

33 дахь Ерөнхийлөгч Харри С.Трумэн (1945-1953).  "Chicago Tribune" сонины 1948 оны сонгуулийн дүн гарахын өмнөх орой гарсан нэгэн дугаарт "Девей  Трумэныг яллаа" хэмээх худлаа мэдээлэл гарсан юм. Доорх зурган дээр Ерөнхийлөгч Трумэн уг сонины дугаарыг барьжээ.

"Хэрэв та Вашингтонд найзтай болмоор байвал нохой худалдаж ав"

1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд  Далласт амиа алдсан АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннеди ийн хэлжээ. 

"Миний анд нөхөд америкчуудаа улс тань таны төлөө юу хийж чадах вэ гэж биш, харин би улсынхаа төлөө юу хийж чадах вэ гэж өөрөөсөө асуу”

40 дэх Ерөнхийлөгч Роналд Рейгн (1981-1989)

"Хэцүү ажил хэнийг ч алж байгаагүй нь үнэн. Гэвч хүмүүс яагаад боломжоо ашигладаггүй юм бэ?"

42 дахь Ерөнхийлөгч Уильям Жефферсон Клинтон (1993-2001)

"Би Их Британид байхдаа нэг удаа марихуан татаж үзсэн. Надад таалагдаагүй учраас би дахин хэзээ ч татаагүй"

43 дахь Ерөнхийлөгч Жорж Буш (2001-2009). Буш 2001 онд Талархлын баярын үеэр цацагт хяруулаас уучлал гуйх Ерөнхийлөгчийн ёслолын үеэр даруулсан зураг

“Дайснууд маань намайг ойлгодоггүй”

"44 дэх Ерөнхийлөгч Барак Хусейн Обама (2009-2016) 

"Би бүх дайныг эсэргүүцэхгүй байгаа ч “дүлий” дайныг л эсэргүүцэж байна”

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...