Шилдгийн шилдэг
“Өвлийн адуучин”
Хонконгийн гэрэл зурагчин Энтони Лау: "Өвөр Монголын өвөл “өршөөлгүй”. Осгомоор хүйтний дээр тал бүрээс шуурах цасан дунд машинаасаа бууж зураг авах ч хэцүү байхад Өвөр Монголын адуучин залуус сүргээ чадамгай хариулж байв. Би камераа хурдхан шүүрч аваад өглөөний манан дунд сүргээ тууж явсан нэгэн адуучны зургийг дарсан юм".

“Хүмүүс” номинацийн гуравдугаар байр
"-21 градус дэх алслагдсан амьдрал"
Гэрэл зурагчин Маттиа Пассарини: "Энэтхэгийн Химачал Прадеш мужийн Шимла тосгонд амьдардаг өндөр настай эмэгтэй гэрээ дулаацуулах мод үүрэн явж буй нь"

“Байгаль” номинацийн тэргүүн байр
"Чи хаашаа ч явсан би дагах болно"
Японы гэрэл зурагчин Хироки Иное" "Ямар нэг сонирхолтой зураг дарахаар бүтэн өдөр эрсэн минь бүтэлгүйтэж, сэтгэл гонсгор харьж явах замдаа хоёр улаан үнэгтэй таарах нь тэр. Хахир өвлийн төгсгөлд хайрын улирал эхлэх цагаар бие биедээ дурласан хоёр үнэг. Тэдний хайр атаархмаар сайхан".

“Байгаль” номинацийн дэд байр
"Давхар хазалт"
Гэрэл зурагчин Массимилиано Бенчивенни: "Бразилийн Пантаналд байхдаа торгон агшны зураг дарахад хамгийн тохиромжтой газар бол гол гэдгийг ойлгосон. Нэг матар ус руу орж байхыг харлаа. Усны мандалд дахин гарч ирэхийг нь хүлээж байгаад дартал үнэхээр гайхалтай агшин буусан".

“Байгаль” номинацийн гуравдугаар байр
"Лагунас Балтиначе"
Гэрэл зурагчин Виктор Лима: "Би энэ зургийг Өмнөд Америкийн Атакама цөлд гэрэл зурагчдын аяллын багт явж байхдаа авсан. Энэ аяллын үед би дэлхийд танигдаагүй, харагдаагүй олон гайхалтай дүр зургийг олж харсан юм. Мөн шөнийн гэрэл зураг авахад хамгийн тохиромжтой газар бол энэ. Тиймээс энэ газрын гоо үзэсгэлэнг олонд таниулахыг хүслээ".

“Байгаль” номинацийн тусгай байр
"Мөсөн уулан дээрх баавгайнууд"
Гэрэл зурагчин Жон Роллинс "Канадын Баффины арлын цасаар хучигдсан нэгэн мөсөн уулан дээр хэвтэж буй ээж, бамбарууш хоёр эгдүүтэй харагдана. Цагаан баавгай харьцангуй том амьтан боловч асар том мөсөн уулын хажууд дэндүү жижигхэн байгааг харахдаа цагаан баавгайн цаашид оршин байх эсэх нь эргэлзээтэй мэт сэтгэгдэл төрсөн".

“Хотууд” номинацийн тэргүүн байр
"Бен Иоссеф"
Гэрэл зурагчин Такаши Накагава: "Марракеш бол жуулчдын хувьд сэтгэл хөдөлгөм сайхан газар. Гэвч би шахцалдсан гудмуудаар явахаас залхсан учир Мадрасад буудаллахаар шийдсэн. Тэнд олон хүн байдаг ч чимээ аниргүй бөгөөд амрахад тохиромжтой. Гүехэн усан сангийн дэргэд амарч байх зуур нэгэн гайхалтай дүр зураг үзэгдэх нь тэр. Салхи намдаж, нарны гэрэл энэхүү исламын архитектур дээр тусах тэр агшин үнэхээр үзэсгэлэнтэй".

“Хотууд” номинацийн дэд байр
Аниргүй
Гэрэл зурагчин Винг Ка Хе "Хятадын Гуанжоу хотод байрлах Өмнөд Хятадын их сургуулийн дотуур байрны хажуугаар сэлгүүцэн явах үедээ үдийн хоолныхоо дараа амарч буй оюутнуудыг харав. Тэнд нам гүм байдал ноёлох агаад тэд удахгүй сургууль руугаа дахин явна".

“Хотууд” номинацийн гуравдугаар байр
"Тэнгэрийн мөрөөдөл"
Гэрэл зурагчин Жереми Тан "Аянгат аадрын үеэр цахих хурц цахилгаан Малайзийн Пенанг мужийн Комтар цамхагийг цохих гэж буй мэт харагдсан. Хэдэн зууны настай хуучин барилгуудын хажууд сүндэрлэх цамхагийг ийн сүр оруулсан нь улс орон өсөн өндийж буйг давхар бэлгэднэ".
