
Данийн гэрэл зурагчин Кен Херманн арт-директор Жемма Флетчер нар Өвөрмонголд аялаж, бөхчүүдийн талаар сурвалжлага хийжээ. Херманн “Монгол бөхчүүдийн тухай сонсонгуутаа л би Өвөрмонгол явахаар шийдсэн. Тэнд эрэгтэй хүүхэд төрөхөд бөх болоосой гэж залбирдаг гэсэн. Бөхчүүдийн зургийг авч байхад тэд олон зуун жилийн уламжлалдаа үнэнч хэдий ч орчин үеийн соёл, загвар сонирхдог хүмүүс байлаа. Тэд хотоос хол интернэтгүй газар амьдардаг. Дэвж шавж байгаа нь бүжиглэж буй мэт. Чингис хаан цэргүүдээ дайнд бэлэн байлгахын тулд байнга барилдуулдаг байсан” гэж ярьжээ. Зураг авалт 10 хоног үргэлжилсэн байна.













