UBLife Logo
2017 оны Монголын эдийн засаг

Ипотекийн зээл идэвхжлээ

Э.Хулан
Э.Хулан
Ипотекийн зээл идэвхжлээ

Өнгөрсөн гуравдугаар сард арилжааны банкууд 1028 зээлдэгчид 64.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдэл 4 их наяд 91.2 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлдэгчдийн тоо 90.4 мянгад хүрэв.Харьцуулахад, өнгөрсөн хоёрдугаар сард 909 зээлдэгчид 58.6 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл идэвхжсэн байна. Энэ нь орон сууцны борлуулалт өсөж байгааг харуулж байна. 

Өнгөрсөн сарын ипотекийн зээлийн тайлангаас онцлох 3 баримтыг баримт хүргэж байна. 

 Ипотекийн нийт зээлийн 1.6 хувь нь чанаргүй ангилалд багтжээ

1. 

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 77.8 хувь нь ОСИСТТБХ-ийн зээл байна.  Нийт зээлийн үлдэгдлийн 95.9 хувь нь хэвийн, 2.5 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.6 хувь нь чанаргүй зээл болжээ.  

2. 

Ипотекийн зээлийн 99.3 хувь нь төгрөгөөр олгогдсон.  Тухайн сард олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж жилийн хүү 10.3 хувь, дундаж хугацаа нь 18.8 жил байна. 

3. 

Орон нутаг дахь банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 922  тэрбум төгрөгт харин зээлдэгчдийн тоо 28.6 мянгад хүрчээ. Энэ оны гуравдугаар сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар өсөж 4 их наяд 91.2 тэрбум төгрөгт хүрчээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
44
24
40
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.