UBLife Logo
-

Хүмүүсийн утсаар ярихдаа гаргадаг, ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ 12 үйлдэл

U
UBLife
Хүмүүсийн утсаар ярихдаа гаргадаг, ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ 12 үйлдэл

Утсаар ярихдаа та дараах үйлдлүүдийг гаргадаг юм биш биз. Хэрвээ тийм бол яг одооноос засарч эхлэдэг юм шүү! “UB Comedy Club”-ээс эхлүүлсэн “Утсаар зөв ярих дүрмийн төсөл”-өөс сэдэвлэн энэхүү нийтлэлийг бэлтгэв.

1. Дуудлага авчихсан мөртлөө “Байна уу”, “Сайн уу” ч байхгүй таг дуугуй хэдэн секунд чагнах.

Арай ч дээ, авсан бол дугар л даа...

2. Утсаар ярьж байж хажуу дахь хүнтэйгээ маш чангаар ярих.

Наанаа яриад байгаа юм уу, цаанаа яриад байгаа юм уу??

3. "За, бака", “Дараа яръя” ч байхгүй, яриагаа дуусгаагүй байж байснаа гэнэт яриан дундаас таслан алга болох.

Хэдэн ч секунд тэнэг хүн шиг ганцаараа ярьчихав даа.

4. Орхиод гарсан утсыг цэнэгийг нь дуустал залгахгүй байх.

Эргээд залгана шүү дээ. Тайвшир анд минь...

5. Дугаараа нууцалчихаад дохихгүй байх.

Хэрвээ хэн залгасныг мэддэгсэн бол эргүүлээд залгахсан.

6. Өөрөө залгачихаад өөдөөс “Хэн бэ” гэхгүй байх.

Харин өөрөө хэн бэ?

7. Өглөө үүрээр эсвэл орой яг унтах гэж байхад залгах.

Хайртай дуртай хүн минь л биш бол өдрийн цагаар залгаж байгаач, гуйя.

8. “Та дугаар андуурсан байна аа” л гээд байхад “Зүгээр наад утасаа Батаад өгөөд яриулаадах” гэж загнаж, хараах.

Би Батаа гэж танихгүй шдээ эгчээ...

9. Гэрийн утас руу залгаснаа “Хаана байна” гэж асуухгүй байх.

Харин чи хаашаа залгалаа?

10. Сольсон шинэ дугаараасаа залгачихаад “Танихгүй байна уу? Хоолойгоор таа л даа" гэж шаналгах.

За зүгээр л ярих юмаа шууд ярь л даа, тэгэх үү?

11. Утсаар ярьж байснаа юу ч хэлэлгүй гэнэт орж ирсэн давхар дуудлагаа авахгүй байх.

Давхар дуудлага орж ирэхэд явдаг ая нь ядаж байхад ямар муухай гэж санана...

12. Завгүй байхад олон арван удаа эцэж, цуцалтгүй залгах.

Нэг л залгаад авахгүй бол тэр хүн завгүй, эсвэл утсаа сонсохгүй байна гэдэг ойлгомжтой биш гэж үү?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...