UBLife Logo
-

"Witchsy" сайт хүйсийн гадуурхалд өртсөн тул эрэгтэй хүний нэр ашиглажээ

UBLife
UBLife
"Witchsy" сайт хүйсийн гадуурхалд өртсөн тул эрэгтэй хүний нэр ашиглажээ

Худалдаа, захиалгын "Witchsy" цахим сайтын үүсгэн байгуулагчид эрэгтэй нэрээр харилцагч нар луугаа и-мэйл бичихэд илүү хүнд сурталгүй байсан тул 1 жилийн турш “зохиомол” залуу бий болгон ажилласнаа хүлээн зөвшөөрчээ.

АНУ-ын иргэн Пенелопи Газин, Кейт Двейр нар жилийн өмнө уран бүтээлчдийг захиалагч нартай холбох цахим старт ап компаниа үүсгэн байгуулсан байна. Тэд эхэндээ өөрсдийн нэрээр албан и-мэйл бичихэд харилцагч нар нь хүйтэн хөндий, хайхарсан шинжгүй байсан тул Кэйт Манн гэх эрэгтэй нэрээр и-мэйлээ бичих болжээ. Тэгэхэд хариу захидал илт өөр өнгө аястай, түргэн шуурхай болсон аж. 

“Энэ салбарын ихэнх хүмүүс эрэгтэй байдаг. Эмэгтэйчүүд технологийн салбарт маш цөөн. Бид одооноос өөрийн нэрээр харилцах болно. Зохиомол залуу бий болгосонд хүлцэл өчиж байна. Гэхдээ үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа нь өөрсдийгөө хэрэгт оруулах боломжтой ч бага ч гэсэн хүмүүст нөлөөлөөсэй гэж хүссэнийх юм шүү дээ” гэж тэд хэлжээ. "Witchsy" компани одоо нэгэнт хөл дээрээ босоод байгаа юм. Тэд одоогоор 200 мянган ам.долларын уран бүтээлийг захиалгаар худалдаалаад байна. 

"Компанид одоо Кэйт Манны хэрэг байхгүй болсноос түүнийг чөлөөнд гаргах хэрэгтэй байх" гэж тэд хошигножээ. 

Эх сурвалж: BBC 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
17
14
18
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.