Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ДЭМБ: 5 хүртэлх насны хүүхэд өдөрт 1 цагаас илүү электрон төхөөрөмж ашиглаж болохгүй

5-аас доош насны хүүхдийн дэлгэц ширтэх цагийн хязгаар


ДЭМБ анх удаа таваас доош насны хүүхдүүдийн электрон төхөөрөмжтэй (гар утас, таблет, компьютер, зурагт гэх мэт) харьцах цагийн хязгаар болон унтах, дасгал хийх зөвлөмжийг гаргалаа. Ингэхдээ тус байгууллага нэгээс доош насны хүүхэд, 1-2 насны хүүхэд, 3-4 насны хүүхэд гэсэн насны ангиллаар тус бүр зөвлөмж гаргажээ. 

Зөвлөмжийг сүүлийн үеийн судалгааны ололт, баримтуудад тулгуурлан гаргасан бөгөөд дэлхий нийтийн хэмжээнд бага насны хүүхдүүдийн дунд таргалалт эрчимтэй нэмэгдэж байгаа эрт үеэс эхлэн урьдчилан сэргийлэхийг зорьж байна гэжээ. 

ДЭМБ-аас гаргасан зөвлөмжид нэг нас хүрээгүй хүүхдэд электрон төхөөрөмж хэрэглүүлж болохгүй, тав хүртэлх насны хүүхдийн хэрэглээ өдөрт нэг цагаас хэтрэхгүй байх ёстой гэв.

Хэрэв таны хүүхэд нэг нас хүрээгүй бол

ДЭМБ нэгээс доош настай хүүхдийг өдөрт хэд хэдэн удаа идэвхтэй хөдөлгөөн хийлгэхийг зөвлөжээ. Тухайлбал, өдөрт доод тал нь 30 минут гэдсээр нь хэвтүүлэх хэрэгтэй гэжээ. Мөн нялх хүүхдийг нэг цагаас илүү хугацаагаар тэргэнцэр, өндөр сандалд суулгахыг хориглосон байна. Харин хүүхэдтэйгээ харилцаж, үлгэр уншиж өгөх нь зүйтэй гэжээ. Түүнчлэн нэг нас хүрээгүй хүүхдэд электрон төхөөрөмж хэрэглэж болохгүй гэж үзсэн байна. 

Үүнээс гадна гурваас доош сартай хүүхэд өдөрт 14-17 цаг, 4-11 сартай хүүхэд 12-16 цаг унтаж амрах (дугхийх цагийг оруулаад) шаардлагатай гэжээ. 

Хэрэв таны хүүхэд 1-2 настай бол

Тэгвэл 1-2 насны хүүхэд өдөрт 11-14 цаг унтаж (дугхийх цагийг оруулаад) амрахын зэрэгцээ багадаа 3 цаг идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийвэл зохилтой гэж үзсэн байна.  

Хэрэв таны хүүхэд 3-4 настай бол

ДЭМБ таваас доош насны хүүхдийн электрон төхөөрөмжийн хэрэглээг өдөрт нэг цагаар хязгаарлахыг зөвлөсөн. Мөн 3-4 насны хүүхэд хоногт 10-13 цаг унтаж амрах (дугхийх цагийг оруулаад) шаардлагатай гэж үзжээ. Мөн  багадаа 3 цаг идэвхтэй хөдөлгөөн хийвэл зохилтой бөгөөд үүнээс нэг цагт нь гүйх, үсрэх зэргээр бие тамирын дасгал хөдөлгөөн хийлгээрэй гэжээ.  

Дашрамд дурдахад, ДЭМБ 2010 онд 5-17 насныхан, 18-65 насныхан, 65-аас дээш насныхан гэсэн гурван ангиллын хүрээнд биеийн дасгал хөдөлгөөн хийх зөвлөмжийг гаргаж байжээ. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
8 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
8 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.