UBLife Logo
Newsfeed

Долоо хоногийн зурхай (2024.06.24-06.30)

Долоо хоногийн зурхай (2024.06.24-06.30)

Шинэ долоо хоногийн мэнд! Өнгөрсөн долоо хоногийн хувьд тэргэл сартай мөн астрологийн зун эхэлсэн онцгой долоо хоног болж өнгөрлөө. Ийнхүү 2024 он тэн хагастаа орсныг мэдэгдэхэд таатай байна. Та бүгд төлөвлөсөн зүйлсээ хийж чадаж байна уу? Ямар ч тохиолдолд мөрөөдөл, зорилгоо биелүүлэхэд оройтдоггүйг санаарай. Танд ахиад 6 сар байна.   


Хонь / Aries    

Сансар огторгуйн эерэг энергийн нөлөөгөөр та бүхэн тун удахгүй хүсдэг байсан албан тушаал байр суурь дээрээ очих болно. Учир нь яг одоо ангараг гараг та бүгдэд аливаа саад бэрхшээлийг давах хүч чадлыг өгөхөөр байршиж байна. Мөн долоо хоногийн турш мөнгө санхүүгийн байдал ч тэнцвэртэй байх болно. Хайр дурлалын хувьд таны сэтгэл сэргэж итгэл төрнө. Мөн энэ долоо хоногтоо дасгал хөдөлгөөн хийх, өөртөө шинэ дадал бий болгоход нэн таатай. Сэтгэл санааны байдал дээр зөвлөхөд одоо л өнгөрсөн шарх тань эдгэж буй учир ирээдүйдээ итгэлтэй байж юу мэдэрч байна түүнийгээ анзааран өөдрөгөөр урагшлаарай.  


Үхэр / Taurus  

Ирж буй долоо хоногт та бүгдийн амьдралд шийдвэрлэх ёстой хэд хэдэн асуудлууд гарч ирж магадгүй ч бархасбадь гарагийн нөлөөгөөр та урам зоригтойгоор шийдвэрлэж чадна. Мөнгө санхүүгийн хувьд яг одоо гараг эрхсийн ээдрээтэй нөхцөл байдал дээр байгаа учир хэн нэгэнд мөнгө зээлдүүлэх, хэт өндөр зарлага гаргах, төлөвлөгдөөгүй зүйлс худалдаж авахаас сэргийлээрэй. Хайр дурлалын хувьд элдэв асуудалгүй дардан байх болно.  Мөн энэ долоо хоногт физик биеэсээ илүү энергийн түвшнээ цэвэрлэхэд нэн таатай. Сэтгэл санааны байдал дээр зөвлөхөд  та бүгдийн залхуу зан ирж болох ахиц дэвшлийн боломжийг хязгаарлаж байна. ИЙмд алдаанаасаа суралцаж бэрхшээлийг туулахад бэлэн бай. Эрсдэлгүйгээр ирдэг сайн сайхан зүйл гэж хаа ч байхгүй шүү. 


Ихэр /Gemini  

Энэ долоо хоногт та бүгдийн байр суурь бэхжиж, сэтгэл санааны хувьд шийдэмгий өөртөө итгэлтэй байх болно. Учир нь ангараг гараг ихрийн ордныхны таатай байрлалд байршиж байна. Мөнгө санхүүгийн хувьд таны орлогын урсгал сайн байх болно гэхдээ зардлаа хянах хэрэгтэй шүү. Хэдий ангараг гараг таны өөдрөг байдлыг дэмжиж байгаа ч гэлээ энэ нь эсрэгээрээ хэт сэтгэл хөдлөлд автах, хөөрөн бодлолгүй алхам хийх зэргээр нөлөөлж болзошгүйг санаарай. Иймд яаран сандран шийдвэр гаргаж огт болохгүй. Хайр дурлалын амьдралын хувьд цаг хугацаанд итгэн бүх зүйл аяндаа явагдахыг хүлээн зөвшөөрөөрэй. Хэт сэтгэл хөдлөл, үг яриа дэмий шүү.


Мэлхий / Cancer    

Энэ долоо хоног та бүгдийн хувьд эрч хүчээр дүүрэн байх болно. Чухал төсөл, элдэв ажлууд хүчин чармайлт шаардагдахгүйгээр л бүтэн бөгөөд бүтэлгүйтэх магадлал бараг л тохиохгүй гэнэ. Учир нь бархасбадь гараг таны нөхцөл байдлыг зохих түвшинд тогтвортой барьж туслах болно. Гэхдээ хэдийгээр гараг эрхсүүд та бүгдийн нөхцөл байдалд тусалж байгаа ч гэсэн хувийн зүгээс анхаарал сэрэмжээ бүү алдаарай. Хайр дурлалын хувьд тайван байхыг хичээж, сэтгэл хөдлөлийн давлагааг удирдаарай. Та өөртөө үнэнч байх хэрэгтэй. Танд аз тохиох үед үүнийг зөв тийш нь чиглүүлж чадвал хожих болно. 


Арслан / Leo    

Долоо хоногийн эхэн үед бархасбадь гарагийн тусламжтайгаар та бүгдийн харилцаа холбооны асуудал шийдвэрлэгдэх хэдий ч долоо хоногийн сүүлээр хамтрагч болон ахмад настай хүнтэй маргалдах зүйл тохиож болзошгүй. Мөнгө санхүүгийн хувьд сугар гараг таны тав тух, элбэг дэлбэг байдлыг хангах байршилд огтлолцож буй учир их хэмжээний ашиг олох боломж гарч ирнэ. Харин хайр дурлалын хувьд та бүхэн шийдвэрт хүрэх болно. Мөн илүү их сахилга бат тэвчээрийг шаардагдаж болзошгүй. 


Охин / Virgo   

Охины ордныхны хувьд энэ долоо хоног эрч хүчээр дүүрэн байх болно. Долоо хоногийн турш та бүгдийн санхүү, хайр дурлал гээд амьдралын бүхий л хэсгүүд өв тэгш байхаас гадна санхүүгийн эс үүсвэрээ өргөжүүлэхэд тань туслах ашигтай саналыг хүлээж авч болзошгүй. Гэлээ гээд санаа амарч болохгүй шүү. Учир нь та бүгдийн эго таныг асуудалд оруулж болзошгүй. Мөн таны мөнгөний урсгал сайн байх хэдий ч таны ашиг хожоо хардаг зан тань таныг эрсдэлтэй зам руу оруулж магадгүй байна. Иймд анхаарал сэрэмж илүүдэхгүй. Харин хайр дурлалын хувьд сайхан үе ирж байна. Таны сонирхлыг татах хэд хэдэн хүмүүс гарч ирэх агаад долоо хоногийг адал явдлаар дүүрэн өнгөрүүлэх болно. 


Жинлүүр / Libra   

Хэрэв та бизнес эрхэлдэг бол энэ долоо хоног таны хувьд чухал долоо хоног байх болно. Өөртөө итгэх итгэл, урам зориг тань өндөр байх тул шинэ төсөл эхлүүлэхэд тохиромжтой. Амралт, эсвэл богино аялалд гарч сэтгэл санаагаа сэргээгээрэй. Гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөгөөрэй. Янз бүрийн төөрөгдөл үүсгэсэн асуудал гарч магадгүй тул аливаа мэдээллийг заавал дэлгэрэнгүй, давхар шалгах хэрэгтэй. Багаар ажиллаж чадвал ажлын бүтээмж илүү өндөр байна. Хошигнол, жижигхэн эерэг үйлдлүүд нь илүү таатай уур амьсгалыг бүрдүүлдэг гэдгийг санаарай. Зохиолыг өөрчилж, шоуг илүү гайхалтай болгох хүч чадал танд бий. Маш их зүйлийг амжуулж дуусгах сүүлийн үе. Хуанлийгаа эргэн нэг хараад, амралтад бэлтгэж, цэвэрлэгээ хийгээрэй. 


Хилэнц / Scorpio  

Энэ долоо хоногт хилэнцийн ордныхны хувьд шинэ ажил эхлүүлэхэд тохиромжгүй учир нь хэд хэдэн саад бэрхшээлтэй тулгарах магадлалтай. Гэхдээ санаа зоволтгүй дээ хэдий ажил хэрэг саадтай ч мөнгөний урсгал маш сайн байх болно. Хайр дурлалын хувьд хамтрагчтайгаа дотно яриа өрнүүлж харилцаагаа бататгах болно. Харин ганц бие хүмүүсийн хувьд багахан тэвчээр хэрэгтэй. Амьдралын олон өөрчлөлт дунд өөрийгөө бас бүү мартаарай. Өөрийгөө халамжлах нь таны нэн тэргүүний зорилт хэвээрээ гэдгийг санаарай. Долоо хоногийн сүүлээр илүү эрч хүчтэй байж, ирээдүйн амжилтад хүрэх шинэ үе шатыг нээнэ. Зарим зүйлийн хариулт олдохгүй бол та өөрийнхөө дотоод руу өнгийгөөд үз. Хэчнээн сайхан морьтой байлаа гээд зөв зүгт залахгүй бол нэмэргүй гэдгийг сана. 


Нум / Sagittauris    

Бархасбадь гараг таны амьдралд гайхалтай боломжууд ахиц дэвшлийг авчирч байна. Гэсэн хэдий ч долоо хоногийн дундуур ажил хэргийн хувьд  багахан саад бэрхшээлүүдтэй нүүр тулж  болзошгүй.Иймд хэт амбицтай үйл хөдлөл хийхдээ болгоомжтой байгаарай. Хайр дурлалын хувьд удаан ганц бие явсан хүмүүс тогтвортой харилцааг үүсгэх хэн нэгэнтэй учрах болно. Таны хичээл зүтгэлийг одод үнэлж зүй ёсны хүнээр шагнана гэжээ. Энэ долоо хоног гараг эрхсүүд таныг бүхий л талаас нь дэмжих тул та өөрөө өөртөө анхаарч, өөрийгөө хайрлаарай. 


Матар / Сapricorn    

Зорилгодоо тууштай, тогтвортой байх долоо хоног. Сахилга бат, шаргуу хөдөлмөрийг чухалчил. Хойшлогдсон төсөл хөтөлбөрүүдээ эргэн хараарай. Гэхдээ сэтгэл санааны сайн сайхан байдалдаа анхаарал хандуулж, үүрэг хариуцлагад хэт их ач холбогдол өгөх хэрэггүй. Бодит хөрөнгө оруулалт, хуримтлалын стратегийн баримталж чадвал үр өгөөж нь гомдохооргүй байна. Зарим хүн ердийнхөөсөө илүү их ашиг орлого олж, урамшуулал авч магадгүй. Үнэнч шударга, тодорхой байдал харилцааг тань бэхжүүлнэ. Ирээдүйгээ төлөвлөхөд цаг гаргах хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр суралцах, ур чадвараа дээшлүүлэх боломж гарч магадгүй тул шинэ зүйлд нээлттэй байгаарай. Стресстэхгүйн тулд аливаа зүйлийг эрэмбэ дараатай хийх хэрэгтэй. Нийгмийн харилцаа холбоо нь өдөр тутмын дарамтаас ангижрахад чухал үүрэг гүйцэтгэнэ. 


Хумх / Aquarius   

Маш олон зүйл өөрчлөгдөх эргэлтийн цэг тохиох долоо хоног. Ангараг гараг таны ажил мэргэжлийн тэлэлт, завгүй байдлыг хариуцах бол мөнгө санхүүгийн байдлыг тань бархасбадь гараг хариуцан өсөлт дэвшлийг авчрах болно. Хайр дурлалын харилцаанд нээлттэй байдлыг чухалчил. Энэ нь үл ойлголцлыг арилгаж, харилцааг тань гүнзгийрүүлнэ. Мөн өөрийгөө халамжилж, сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарал хандуулах хэрэгтэй. Амралтын өдрүүдээр олон нийтийн арга хэмжээнд оролцож, сэтгэл санаагаа сэргээгээрэй. Жижигхэн мэт харагдах зүйл илүү ихийг танд авчирч магадгүй. Гэртээ сууж мөрөөдөөд дэлхийг өөрчилсөн хүн байхгүй гэдгийг санаарай. Зорилгодоо хүрэх зам үргэлж нэгээс олон байдаг. 


Загас / Pisces  

Бүтээлч сэтгэлгээ өндөр байх долоо хоног. Энэ эрч хүчээ ашиглаад зорилгодоо хүрэх томоохон алхмуудыг хийгээрэй. Танд тулгарсан томоохон сорилтуудыг шийдвэрлэхэд зөн совин чухал үүрэг гүйцэтгэнэ. Санхүүгийн байдал сайжирна. Ухаалаг хөрөнгө оруулалтын талаар бодож, шаардлагагүй зардлаас зайлсхий. Сэтгэлээ нээн ярилцсанаар хайртай хүнтэйгээ харилцаагаа бэхжүүлж чадна. Ганц бие хүмүүс урлагийн ч юм уу арга хэмжээнд оролцож, шинэ хүнтэй танилцах магадлалтай. Сэтгэл санааны эрүүл мэндээ нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлийн тэнцвэрт байдлаа хадгал. Ижил сонирхолтой хүмүүстэй харилцаа холбоо тогтоовол тэдний зүгээс үзүүлэх дэмжлэг үнэлж баршгүй их байх болно. Хамгийн сайн үр дүнд хүрье гэвэл бодит байдалд тулгуурлан шийдвэр гаргах хэрэгтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.