Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Фэйсбүүк өдөр бүр 1 сая хуурамч хаягийг блоклож байна гэв

Фэйсбүүкийн анхаарал хандуулж буй топ 5 асуудал


Хуурамч мэдээллийн сөрөг үр дагавар нэмэгдэж, хэрэглэгчийн мэдээлэл хэдэн саяараа алдагдсан хэргүүд гарах болсноор дэлхий нийт Фэйсбүүк, Твиттер зэрэг компаниуд олон нийтийн сүлжээний аюулгүй байдлыг бүрэн хангаж буй эсэхэд шүүмжлэлтэй хандах болсон. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд олон нийтийн сүлжээнд хүмүүс #10yearchallenge-ээр давалгайлсантай холбоотойгоор Фэйсбүүк компани нүүр царай таних системээ сайжруулахын тулд дата цуглуулж байна гэх хардлага гарсан.

Тэгвэл Фэйсбүүк компани хэрэглэгчдийнхээ итгэлийг дахин олж авахын тулд томоохон алхам хийж эхэллээ. Тодруулбал, тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Шэйрил Сандберг өнгөрсөн долоо хоногт Германы Мюнхен хотод “Digital Life Design”-ийн хуралд оролцохдоо Фэйсбүүк компани хиймэл оюун ухааны ёс зүйн институт байгуулахад зориулж 7.5 сая доллар хандивлана гэж мэдэгджээ. Мөн сонгуулийн аюулгүй байдлын хүрээнд Германы Засгийн газартай хамтарч ажиллаж байгаа тухай энэ үеэр мөн мэдээлсэн юм. Үүнээс гадна Фэйсбүүк компани дараах таван чиглэлд анхаарал хандуулж сайжруулахаар зорьж байгаа гэж Шэйрил Сандберг илтгэлдээ дурджээ.

Удахгүй хэн зар сурталчилгаанд мөнгө төлж буйг харуулдаг шинэ тохиргоо нэвтэрнэ.

  1. Аюулгүй байдал: Шэйрил Сандберг “Тухайн компани юунд хамгийн их ач холбогдол өгч буй мэдэхийг хүсвэл хаана хамгийн их мөнгө зарцуулж байгааг харах хэрэгтэй. Бид гэхэд л жил бүр тэрбум тэрбум долларыг аюулгүй байдлаа сайжруулахад зарцуулж байна” гэжээ. Одоогийн байдлаар Фэйбүүк компани 30 мянган ажилтантай бөгөөд 2017 оноос хойш ажилтны тоо гурав дахин өсөөд байгаа нь энэ аж.
  2. Сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөх: Засгийн газрууд хэрэглэгчдийн мэдээлэлд нэвтрэхийг оролдсон, нийгмийн платформыг ашиглан хуурамч мэдээлэл тараахыг завдсан нь бидэнд нь том заналхийлсэн болсон, 2016 онд үүнийг хангалттай ухамсарлаагүй гэдгээ Фэйсбүүкийн үйл ажиллагаа хариуцсан захирал хүлээн зөвшөөрсөн байна. Компани цаашид ийм нөлөө үзүүлэхийг оролдож буй групп, пэйжүүдийг онцгой анхаарна гэжээ.
  3. Хуурамч хаяг: Фэйсбүүк компани өдөр бүр 1 сая хуурамч хаягийг устгаж байгаа, тэдгээрийн зарим нь дөнгөж үүсгэсэн шинэ хаягууд байдаг гэлээ.
  4. Мэдээллийн хамгаалалт: “Бид платформоо удирдахын тулд хангалттай сайн ажиллаагүй байна. Хүмүүст бидэнд итгэж хувийн мэдээллээ өгч байгаа учраас үүнийг хамгаалах нь бидний үүрэг” гэсэн юм.
  5. Ил тод байдал: Удахгүй хэн зар сурталчилгаанд мөнгө төлж буйг харуулдаг шинэ тохиргоо нэвтрэх гэж буй Шэйрил Сандберг мэдэгдсэн байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.24
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.