Дэлхий даяар таамаг, хүлээлт үүсгэдэг Galaxy Unpacked арга хэмжээ нь шинэ бүтээгдэхүүний нээлт гэхээсээ илүү технологийн хөгжил, инновацын танилцуулга гэдгээрээ алдартай. Энэ удаагийн арга хэмжээ нь Galaxy Z загварууд болон Galaxy-ийн бүх ухаалаг төхөөрөмжүүдийг AI-тай хослуулснаараа онцлогтой юм. Гар утасны зах зээлд шинэ жишиг тогтоож, технологийн дүрмийг өөрчилдөг Samsung компани энэ жил хиймэл оюун ухаанаар дамжуулан хэрэглээний шинэ эрин эхлүүлж, хүмүүсийн өдөр тутмын ажил, амьдрал, харилцааны хэв маягийг дараагийн түвшинд аваачиж байна.Үүний нэг баталгаа нь, Samsung компани Galaxy Unpacked 2024-ийг угтан дэлхийн хотуудад Galaxy хиймэл оюун ухааныхаа хүчин чадал, хил хязгаарын зах зухаас танилцуулжээ. Тодруулбал, тус компани зургаадугаар сарын 26-нд Бангкок, Бразилиа, Дубай, Хо Ши Мин, Лондон, Мадрид, Нью-Йорк, Сөүл, Токио, Варшав зэрэг дэлхийн хотуудад дижитал сурталчилгааны самбар байршуулж, Galaxy-ийн хиймэл оюун ухааны гайхамшгийг мэдрүүлжээ.2024 оны Galaxy Unpacked арга хэмжээгээр хиймэл оюун ухаанд суурилсан Samsung Fold болон Samsung Flip гар утасны шинэ загвар, мөн дагалдах хэрэгслийг танилцуулах аж. Энэ жилийн гол онцлог нь эдгээр хоёр загварт хиймэл оюун ухааны хамгийн сүүлийн үеийн технологиудыг нэгтгэсэн явдал юм. Ингэснээр, харилцаа холбооны зах зээлд гоозүй, хэрэглээний шинэчлэл авчирсан “эвхэгддэг төхөөрөмжүүд” илүү ухаалаг, илүү ойлгомжтой болж байна. Хиймэл оюун ухаан тасралтгүй хөгжсөөр байгаа өнөө үед Samsung компани л ийнхүү энгийн хэрэглэгчийн амьдралд технологийн хурдыг гар утсаараа мэдрүүлж, басхүү холбож байна.Энэ бүхнийг гэрчлэх Samsung Galaxy Unpacked арга хэмжээний дэлхийн нээлтийг бид эх орондоо шууд дамжуулахаар боллоо. Шууд дамжуулалтын модератороор Unread media-ийн үүсгэн байгуулагч Ундрал, хөтлөгчөөр Монгол ТВ-ийн хөтлөгч Эрхэс, мөн зочноор гэрэл зурагчин Suniko хэрэглээ талаас нь, Balenciaga брэндийн моделиор алдаршсан Гансүх lifestyle талаас нь тус тус ярилцлага өгөхөөр болжээ.Samsung Galaxy Unpacked арга хэмжээгээр танилцуулах шинэ загварууд дэлхийгээр аялах, хэлний бэрхшээлийг даван туулах, контент бүтээх, хуваалцах, суралцах, танин мэдэх гээд амьдралын хэв маягийг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр өөрчилнө гэдгийг компанийн зүгээс баттай хэлж байна. Ийнхүү боломжгүйг боломжтой болгодог Samsung-ийн шинэ сюрприз дэлхий дахинд задрахад бэлэн болжээ.Galaxy Unpacked арга хэмжээний дэлхийн нээлтийг Монголын цагаар 2024 оны долоодугаар сарын 10-ны 20:50 цагаас www.samsung.com/mn/ болон www.facebook.com/SamsungMongolia албан ёсны хуудаснаас шууд хүлээн авч үзээрэй.
Технологи
Galaxy AI-ийн дараагийн үе технологийн зах зээлд хувьсгал хийнэ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Apple компанийн стриминг үйлчилгээ жилд 1 тэрбум долларын алдагдал учруулна
Стриминг үйлчилгээний салбарыг Netflix 301 сая хэрэглэгчтэйгээр тэргүүлж байгаа нь Apple TV-ийн 45 сая хэрэглэгчээс 7.5 дахин их үзүүлэлт юм.

Apple Music уран бүтээлчдэд Spotify-аас хоёр дахин их мөнгө төлдөг
Мягмар гарагт Spotify жил бүр гаргадаг "Loud & Clear" тайлангаа нийтэлж, хөгжмийн стриминг үйлчилгээний төлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллээ тайлагнасан.

Миний хэрэглэдэг шилдэг 3 АПП
Дэлхийн шилдэг их сургуульд суралцаж буй залуус өдөр тутамдаа ямар апп хэрэглэдэг вэ?

2024 онд интернэтийг хязгаарлах оролдлого түүхэн дээд хэмжээнд хүрчээ
2016 оноос хойш дэлхий даяар 1,754 удаа интернэтийг таслах, хязгаарлах арга хэмжээ авчээ.