Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Сүйт бүсгүй хуримын тангарагийн оронд нөхрийнхөө араар тавьсныг гэрчлэх мессежийг уншжээ


Whimn сайтад ирсэн нэгэн сонирхолтой захидал уншигчдыг гэрлэлт болон үнэн хайр сэтгэлийн талаар дахин нэг эргэцүүлэхэд хүргэжээ. 

Кэйси амьдралынх нь хамгийн аз жаргалтай өдөр эхлэхээс хэдхэн цагийн өмнө амьдралыг нь бүрмөсөн эргүүлэн нэгэн үнэнийг олж мэджээ. Тэрээр хуримын өмнөх өдөр найзуудтайгаа хамт ганц бие бүсгүйчүүдийн үдшийг тэмдэглэж байх үеэр түүний утсанд үл таних дугаараас зурвас ирсэн байв. Түүнд баяр хүргэж, аз жаргал хүссэн зурвасуудын нэг биз хэмээн бодож байснаас амьдралыг нь өөрчлөх чухал мэдээ гэдгийг тэрээр мэдсэнгүй. 

Үл таних эмэгтэй сүйт хархүү болох Алекстай нь бичиж байсан зурвасаа скрин шот хийж илгээсэн байв. Мөн хамт даруулсан зургаа хавсаргаад “Би л байсан бол түүнтэй гэрлэхгүй байх байсан. Харин чи гэрлэх үү” гэж бичсэн байжээ. 

Үйл явдал хэрхэн өрнөснийг Кэйсигийн захидлаас түүвэрлэн орчууллаа. 

“Уг нь өнөөдөр миний амьдралын хамгийн аз жаргалтай өдөр байх ёстой байв. Одоо харин би мөрөөдлийнхөө харилцаанд цэг тавих гээд зогсож байна. Харин уригдсан зочид үүний гэрч болох болно. Алекс бид хоёр зургаан жилийн турш үерхсэн. Би түүнийг насан туршийн хань минь хэмээн итгэж, гэр бүл, найзууд маань хүртэл бидний аз жаргалтай төгсгөлийг хүлээж байлаа.

...Үл таних дугаараас ирсэн зурвас дунд “Найз бүсгүй маань чиний чаддаг зүйлийн ядаж талыг нь ч болов чаддаг байсан болоосой” гэсэн байв. Үг бүр нь зүрхэнд зоогдсон чинжаал шиг өвтгөж байсан юм. Найзууд минь тэр даруй хуримыг цуцлахыг шаардсан. Нэгэнт зочид ирж, бүх зүйл бэлэн болсон байхад би яаж хуримын ёслолыг зогсоох вэ? 

Эцэст нь бид унтаж амрахаар өрөө өрөө рүүгээ явсан ч би хөрвөөж хэвтсээр үүр цайх үед босож, гаргасан шийдвэрийнхээ талаар тэдэнд дуулгасан. 

… Мөрөөдлийн минь даашинз одоо надад зүгээр л нэг хувцас шиг санагдаж байна. Алекстай харц тулах үед миний царайд баяр хөөр тодроогүйг тэр харж байв. Гэвч удахгүй юу болох гэж байгаа талаар тэр тааварлаа ч үгүй байсан юм. Би гүнзгий амьсгал аваад эцэг эх, найзууд руугаа эргэж харж өнөөдөр хурим болохгүй гэдгийг зарласан. Алекс бодож байсан шиг минь хүн биш байсан гэдгийг ч дуулгав. Тэр миний гарнаас барихыг оролдсон ч би болиулж, баглаа цэцгээ тавиад оронд нь утсаа авч үл таних дугаараас ирсэн зурвас бүрийг чангаар уншсан юм. Амнаас минь гарсан үг бүрийн тоогоор Алексын царай хувирч, эцэст нь түүнтэй харц тулахад түүнд хэлэх үг байгаагүй. Тэр сүмээс үг дуугүй гарч одсон. 

 “Би та бүхэнд бүгдэд чинь хайртай. Өнөөдөр бүгд энд цугларсанд баярлаж бас айж байлаа. Өнөөдөр хуримын хүлээн авалт болохгүй. Харин шударга үнэн, чин үнэн хайр сэтгэлийг тэмдэглэх болно. Хэцүү байсан ч зүрх сэтгэлээ дага” хэмээн хэлсэн юм” гэжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
1 цагийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
2
19 цагийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
3
20 цагийн өмнө
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
0
0
30
3
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.