Миллениал үеийг бид "90-ээд оныхон" гэж нэрлэх дуртай. Шилжилтийн үеийн нийгэмд төрж, өссөн бидний үеийнхний өмсдөг хувцас, иддэг зүйл, үздэг кино, сонсдог хөгжим, тоглодог тоглоом өнөөдрийнхөөс тэс өөр байсан. Эргээд бодоход тухайн үед интернэт, гар утас байгаагүй ч хамгийн адал явдалтай, дурсамжтай хүүхэд насыг өнгөрөөжээ гэж хүн бүр хааяа боддог биз ээ.
Тэгвэл зөвхөн ерээд оны хүүхдүүд л ойлгох, дурсамж сэдрээм зүйлсийг та бүхэнтэй хуваалцаж байна. 'Z' үеийнхэнд эдгээрийн олонх нь төсөөлөхөд ч бэрх санагдаж магадгүй юм.
1. Сонсдог хөгжим: Backstreet boys, Камертон, Номин Талст, Хар Сарнай, Хурд, Харанга...

Монголын анхны хөвгүүдийн хамтлаг гэгддэг Камертон хамтлаг саяхан тоглолт хийхэд тасалбарынх нь үнэ 300 мянган төгрөг байсан. Олон нийтийн сүлжээнд тоглолтын тасалбар хэтэрхий үнэтэй байна хэмээн ярьж байсан. Магадгүй хүүхэд насныхаа хамгийн нандин дурсамжийг Камертонтой өнгөрөөсөн хүмүүсийн хувьд тэр хэмжээний үнэ цэнтэй ч байж болох шүү дээ. Томдсон костюм өмсөж "18 нас" хэмээн дуулж байсан хөвгүүд эдүгээ 40 гарсан эрчүүд болоод байна шүү дээ. Ерээд оныхны сонсдог хөгжим үүгээр дуусахгүй ээ. Номин Талст, Ариунаа, Сараа, Хар Сарнай, Хурд, Харанга гээд үргэлжилнэ. Хурд хамтлагийн "Эх Орон" дууны үгийг цээжилж л явлаа. Нээрээ л комедиан Идэрээгийн хэлдгээр бид бал, алим, үсэгтэй хүүхдийн дуу дуулж өсөөгүй юм шүү.
2. Уншдаг сонин: Цох, Сурагч, Математик, Үерхэл, Хүмүүн бичиг

Бид сонин уншдаг. Бүр ангиараа захиалж уншдаг байсан юм шүү дээ. Дуртай хамтлаг, дуучныхаа зургийг эндээс л хайчилж авдаг байлаа.
3. Барьдаг утас: Ямар утас?

Та яг одоо хэдэн хүний утсыг цээжээр мэдэх вэ? Ерээд оныхныг хүүхэд байхад гар утас гэж байгаагүй. Харин гэрийн утас байсан. Ангийнхаа бүх хүүхдийн гэрийн утсыг цээжээр мэддэг байж билээ. Гар утас нэлээд сүүлд дунд ангид байхад гарч ирж байсныг ерээд оныхон санаж байгаа байх аа.
Харин 'Z' үеийнхний хувьд бол бүх зүйл шал өөр. Хүч түрэн гарч ирж буй 'Z' үеийнхэн яг одоо BE брэндийн хэрэглэгчид болоод байна. Ердөө 1000 төгрөгөөр 3 өдөр Facebook, Messenger болон Instagram-аар бүр ханатлаа “зугаалах” бол 2000 төгрөгөөр 3 өдөр энэ цахим сувгуудаар хүссэнээрээ аялахаас гадна дээр нь нэмээд утсаа улайстал ярьж, хуруугаа өвдтөл мессэж бичих нь байна шүү дээ.

4. Дурсамжийн дэвтэр

Сурагч байхад бүхнийг гараар, чин сэтгэлээсээ хийдэг байсан. Баг багаар хуваагдаж, ватом цаасан дээр өнгө өнгөөр зурж, бичээд "Ангийн булан" хийдэг байв. Бас ерээд оныхны хувьд хамгийн чухал зүйл нь "Дурсамжийн дэвтэр". Хавар цаг ирж, төгсөх дөхөх үед ангиар хүн тус бүрийн "Дурсамжийн дэвтэр" аялна. Гараа гаргаж дармалдаж бичсэн шүлэг, зураг, сэтгэлийн үгтэй дэвтэр одоо ч надад байдаг.
5. Хөвгүүдийн тоглоом: Тэвх, чавх, бөглөө, дугуй түрэх

Ерээд оны хөвгүүдийн тоглоом зарим талаар "аймаар". Хэзээ ч бэртэж гэмтэж, толгойгоо хагалж, нүдээ сохлох магадлалтай. Грашан дээр гүйж, хөнгөн цагаанаар сум хийж, тэвх тоглож, чавх харваж өссөн хөвгүүд л үүнийг мэднэ.
6. Охидын тоглоом: Дээс, резин, алт мөнгөний эзэн

Бөөрөө өвдтөл, тоос бужигнуулан дээс, резин тоглож өссөн дөө. Бас Халтар царайт, Титаник үзэж дуурайж л явлаа.
7. Тоглоом: Сега, тетрас

Одоогийнхоор бол сега нь PUBG л юм даа. Зэрэгцэж сууж байгаад сега, супер Марио тоглож өссөн хүмүүс гараа өргөнө үү.
Харин одоо та нарт ямар боломж байна гээч... Та нарт гэлтгүй бүх хүнд хэхэ. PUBG, FORTNITE, MOBILE LEGENDS, CLASH OF CLAN, CLASH ROYALE зэрэг тренд болоод байгаа эдгээр 5 тоглоомыг 30 хоногийн турш тоглоход чамд 5000₮ байхад л болж байна. Мобикомын GAMING багцыг идэвхжүүлээд шүү дээ. Яаж гэдгийг ЭНДЭЭС!
8. Үздэг суваг: Үндэсний телевиз

Голж шилж, сонгоно гэдэг ойлголт байгаагүй ээ. Байдаг ганц суваг нь Үндэсний телевиз байсан юм. Антен сайтай бол Оросын Орт суваг гарна. Бас одоогийнх шиг 24 цаг гардаггүй, өдрийн тодорхой цагуудад засварладаг байсан. Суваг эхлэнгүүт тухайн өдрийн хөтөлбөрийг анхааралтай сонсоод хэд хэдэн цагаас кино, хүүхэлдэйн кино гарахыг бичиж авдаг байлаа. Харин амралтын өдрүүдийн 3:10, 4:10-ийн хүүхэлдэйн киног ямар ч үед мартдаггүй байсан.
Харин орчин үеийнхэн Netflix-тэй нөхөрлөдөг болж. Бүр утаснаасаа тусгай багц авчхаад хүссэн үедээ интернэт, датанд санаа зовсон ч шинжгүй үзээд сууж байхыг нь ч харлаа. Тэр нь Мобикомын VIDEO багц гэнэ шүү.
9. Үздэг кино: Хуанжу Гэг, Сунь укун, Ералаш, Ошин, Сузуран

Халтар царайт, Хуанжу Гэг, Сунь укун, Ералаш, Ошин, Сузуран, Нэгэн дээвэр доор, Токиогийн бүсгүйчүүд, Болтрон, Мэлхий нинжа, Терминатор... бид энэ жагсаалтыг цааш үргэлжлүүлэх үү яах уу?
10. Сонсдог хөгжим: FM, Хит хөгжим мэдээллийн хөтөлбөр

Ерээд оны үед Youtube гэдэг ойлголт байгаагүй. Бидний Youtube бол фм сувгууд байсан. Өнөөдрийн шиг интернэт рүү ороод дуртай дуугаа сонсдоггүй, харин дуртай дуугаа явахыг хүлээж бүтэн өдөржин фм сонсдог байсан. Нэгжтэй "баян" байвал хааяа фм рүү утасдаж дуу захиална. "Тамгагүй шүү" гэж захихаа бас мартахгүй ээ. Дуртай дуу явах үед касситанд бичиж аваад дахин дахин сонсож, үгийг нь цээжилдэг байлаа. Тухайн үед хөгжмийн ертөнцөд болж буй үйл явдал мэдээллийг авдаг гол суваг нь пүрэв гараг бүрт гардаг байсан "Хит" хөгжим мэдээллийн хөтөлбөр. Олон жил энэ хөтөлбөрийг бэлтгэн хүргэж байсан Д.Давааням агсныг хүндэлдэг хүмүүсийн нэг билээ.Харин бид одоо дуу хөгжмийг хуулж авна гэж цаг алдах зүйл алга өө. Хөгжмийн тусгай апп-уудаар л хүссэн дуугаа хаанаас ч сонсож байна шүү дээ. Өө нээрээ үүнд зориулагдсан багц ч бий. Энэ бол MUSIC.
11. Уншдаг ном: Орос Ардын Үлгэрүүд, Үүлэн Бор, Сайхан Василиса...

Энэ бол Солонгос драм гарч эхлэхээс өмнөх үед бидний адал явдал хайдаг байсан зүйлс билээ.
12. Сурагчийн амьдрал: Сурагчийн форм, өнгийн тууз, чирнель

Сурагчийн дүрэмт хувцас одоогийнх шиг дэгжин, загварлаг байгаагүй. Гэлээ ч охидод цасан цагаан фарчик, индүүдсэн форм, өнгө өнгийн лент хамгийн сайхан гоёл байв. Бас тосон бал олдохгүй үед чернилээр бичиж амаа бэх болгодог байсныг санаж байгаа биз дээ. Үзгэн бал гэгч чинь хэзээ сүүлд л гарсан байх.
13. Хобби: Бохины шивээс гаран дээрээ наах, зургийг нь ханан дээр наах

Миний санаж байгаагаар Терминатор, динозаврын зурагтай бохь хамгийн түгээмэл байсан. Манай гэрийн шкаф дээр дүүрэн ийм зураг наалттай байдаг байсан. Гаран дээр наадаг шивээстэй бохь бас л моодны эд байлаа шүү дээ.
14. Иддэг хоол: Зуугийн ундаа, хорийн чавга, тавын гаа, гөөхий, янзага пичень, ирис, диско...

Одоо бол 500 төгрөгөөр нэг удаа автобусанд явж л хүрнэ. Харин ерээд оны багачуудад бүтэн өдөр "тансаглах" мөнгө байлаа шүү дээ. Яагаад гэж үү? Зуугийн ундаа, хорийн чавга, тавын гаа гээд ярихаар ойлгогдож байгаа байх.

