Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

АНУ-д болсон ХАЛДЛАГЫН талаарх бүх зүйл

АНУ-ын Лас Вегас хотноо 59 хүний аминд хүрсэн аймшигт халдлага боллоо.


10-р сарын 1-ны өдөр АНУ-ын Лас Вегас хотноо Степен Паддок гэх эр гэнэтийн халдлага үйлдэн олны аминд хүрсэн харуусалт явдал болсон. 22 мянга гаруй хүн цугласан “Route 91 Harvest Festival” тоглолтын үеэр гэмт этгээд гэнэт галт зэвсгээр шүршиж эхэлснээр 59 хүн амиа алдаж, 527 хүн гэмтэл бэртэл авсан юм. Энэ нь АНУ-ын түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн зэвсэгт халдлага болж байна. 

Image result for Las Vegas shooting

Хэн үйлдэв? 

65 настай Степен Паддок гэх эр  гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдлоо. Тэр тоглолтын ойролцоох “Mandalay Bay” зочид буудлын 32 давхараас гал нээсэн байна. Цагдаагийн ажилчид түүнийг амиа егүүтгэсэн байдалтай олсон бөгөөд дэргэдээс нь 10 гаруй галт зэвсэг олжээ. Гэмт этгээд энэ хэргийг удаан хугацаанд төлөвлөж байсан нь нэгэнт тодорхой болов. Тэр өрөөний үүд, буудлын гадна камер байрлуулан хянаж байсан бөгөөд амиа егүүтгэснийхээ дараа гэрэл зураг авч үлдээнэ гэдгээ ч төлөвлөсөн байжээ. Степений нэр дээр Невада, Утай, Калифорни, Техас зэрэг мужуудаас цуглуулсан 47 гаруй галт зэвсэг байгаа нь тогтоогдсон юм. АНУ-д галт зэвсэг хэрэглэсэн хүчирхийллийн улмаас энэ онд 11600 гаруй хүн амиа алдаад байна.

Хаана болов? 

“Route 91 Harvest Festival”  тоглолт нь гурван өдөр зохион байгуулагддаг амьд хөгжмийн тоглолт бөгөөд дуучин Жасон Алдин тайзнаа тоглож байх үеэр халдлага эхэлжээ. “Би дуулж, үзэгчид бүжиглэж байсан. Гэтэл гэнэтхэн л буун дуу гарч, сум бидний дээгүүр асгарч байсан. Маш харуусалтай, аймшигт хэрэг боллоо.” гэж Жасон хэллээ. 

People at the Route 91 Harvest Festival on the Las Vegas Strip take cover and flee after automatic gunfire was heard, apparently emanating from a hotel windowJason Aldean performs during the Route 91 Harvest country music festival at the Las Vegas Village People at the Route 91 Harvest country music festival react to the unfolding tragedy

Хохирогчдийн тухай

Харамсалтайгаар амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, дэлхийн өнцөг булан бүрээс эмгэнэл илэрхийлсээр байгаа бөгөөд Америкийн хэвлэлүүд хохирогчдын тухай мэдээллийг ил болгож эхэллээ. 

Image result for victims of las vegas

Эрх баригчид юу гэв?

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гүн эмгэнэл илэрхийлэн, үүссэн нөхцөлд байдалд анхаарахаа илэрхийллээ. Олон улсын зүгээс энэ халдлагатай холбогдуулан АНУ галт зэвсгийн талаарх хуулиа өөрчлөнө гэсэн хүлээлттэй байсан ч ерөнхийлөгч хуулинд өөрчлөлт оруулахгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Image result for trump las vegas victim

Олон улс юу гэв? 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан олон нийт эмгэнэлээ илэрхийлсээр байна.  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уг халдлагыг балмад хэрэг гэж үзэж буйгаа хэлээд АНУ галт зэвсгийн хяналтаа зузаатгах хэрэгтэйг анхааруулжээ. Германы канцлер Ангела Меркель “Лас Вегасийн харуусалт явдалд дэлхий нийтээрээ анхаарах нь зүйтэй.” гэж мэдээллээ. Тоглолтын дараагийн өдрүүдэд тоглолтоо хийх байсан Женифер Лофез тэргүүтэй дуучид эмгэнэл илэрхийлэн тоглолтоо цуцалжээ. Америкийн бизнес эрхлэгч, улс төрч Стев Сисолак “Гэмт этгээд бидний сэтгэл зүрхийг унтраах ёсгүй” гэж хэлээд эхний өдөр 4 мянган ам.долларын хандивыг амиа алдагсдын ар гэрт хүлээлгэн өгчээ. 

Image result for steve sisolak las vegas shooting

Монголчууд байсан уу?

Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас тус халдлагад Монгол Улсын иргэн өртсөн гэсэн мэдээлэл байхгүйг мэдээллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад эмгэнэл илэрхийлсэн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Криштиано Роналду 66 дахь хэттрикээ бүртгүүлэв
2
14 цагийн өмнө
Месси Америкийн лигийн тоглолтод ТАВАН гоолын дамжуулалт өгсөн анхны тоглогч боллоо
3
14 цагийн өмнө
"Байер Леверкузен" дараалсан 48 тоглолтыг хожигдолгүй туулж, бүх цаг үеийн дээд амжилтт...
санал болгох
1
18 цагийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
2
20 цагийн өмнө
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост
3
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
3
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.