Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Б. Идэр-Од "Хариуцлагагүй хүнтэй ажиллах шиг хэцүү зүйл байдаггүй"

Гарааны бизнесээ эхлэх гэж байгаа залуусд өгөх түүний чухал зөвлөгөөг хүлээн авна уу.


Callpro компаний үүсгэн байгуулагч Б.Идэр-Од

 

Монгол залуучуудын боловсролын ирээдүйг өөрчлөх гэж хичээн ажилладаг Б.Идэр-Од хүрэлцэн ирсэн зочдыг хөдөлгөөнд оруулж, сэргээж чадсан нэгэн байлаа. Callpro компанийн үүсгэн байгуулагчийн зэрэгцээ Б.Идэр-Од нь Ub comedy-гийн гишүүн гэдгийг уншигч та сайн мэдэх байх. Ингээд түүний зөвлөгөөнд анхаарлаа хандуулцгаая. 

 

 

"Таван өдөрт 600 үйл үг цээжлэх" сургалт маань гурван жилийн өмнөөс үүдэлтэй. Боловсролын инновац шингээсэн бүтээгдэхүүн гэж хэлж болно. Та бүгдэд энэхүү санаагаа хэрхэн олсноо хуваалцъя. 

  • Гоё санаа гаргаж ирэхийн тулд хүн алсын хараатай, зөв зорилготой, том хүсэлтэй байх хэрэгтэй. “Хэрвээ би англи хэлний сургалтын төв байгуулж, сайн багш нар хөлсөлчихвөл амархан мөнгө олох юм байна, ашигтай байх юм байна шүү” гэж бодсон бол анхнаасаа гоё санаа хэзээ ч миний толгойд буухгүй.
  • Хэл сурч чадахгүй байгаа хүмүүсийн хамгийн том бэрхшээл нь үг цээжлэх. Хэрхэн амархан, хурдан хугацаанд цээжлэх талаар Монголын Оюун Ухааны Академийн Х.Хатанбаатар багштай ярилцсан. Цээжлүүлдэг хэдэн мянган тоо, томьёо нь миний төсөөллөөс ч илүү байсан. Тархины шинжлэх ухаантай шууд холбоотой уг санах, тогтоох үйл ажиллагаа нь хүний сэтгэл хөдлөлийн үед илүү ажиллаж эхэлдэг юм билээ. Жишээ нь, бид арван жилийн наймдугаар ангид юу хийснээ төдийлөн санахгүй ч сэтгэл хөдлөл илэрч байсан хонхны баяр, сагсны тэмцээнүүдээ санадаг. Энэ бидний баруун тархины үйл ажиллагаатай шууд хамааралтай.
  • Яг өнөөдрийн бидний сурах арга барил, заах аргачлалд асар их өөрчлөлт, хурд хэрэгтэй. Хүүхдийн баруун тархины хөгжлийг ажиллуулах боломж олгодоггүй, илүү ихийг сэтгэн бодох, өөрийнхөө бодол санааг гаргаж ирэх нөхцөлийг бүрдүүлэхгүй байгаа учраас Монголын боловсрол зогсонги байдалтай байгаа.

Ямар нэгэн зүйлийг зуруулахдаа хүртэл “Алслалттай зур, сүүдрийг нь зөв бод, наанаас нь гэрэл тусахаар хаана нь сүүдэр зурах уу” гэж хэвшмэл байдлаар ханддаг. Яагаад өөдөөс гэрэл цацарч болохгүй гэж. Яагаад өөрөөр сэтгэж болохгүй гэж? Бодит ертөнцөд хэтэрхий баригдсанаар илүү ихийг сэтгэн бодох чадварыг хаадаг. Ой тогтоолт, хийсвэр сэтгэлгээ, илүү ихийг сэтгэн бодох чадвар нь боловсролын дараагийн үе шат гэдэгт би итгэдэг учраас сургалтаа баруун тархийг илүү хөгжүүлж, сэтгэн бодох чадварыг англи хэл сурахтай хослуулан зааж байна.

Гарааны бизнест зорилго болон сэтгэмж чухал

Гарааны бизнес эхлүүлэхэд гацдаг ганц шалтгаан нь санаа. Хамгийн зөв бизнесийн санаа олох гол нууц нь чи зөв зорилготой, сайн сайхны төлөө байхад л хангалттай. Зөвхөн өөрийн ашиг орлогын төлөөх хийсвэр санаа чамайг хэзээ ч амжилтад хүргэхгүй. Миний зорилго Монгол улсыг хөгжүүлэх байсан. Төсөөлж болох хамгийн том хэмжээгээрээ сэтгэвэл төдий чинээ зөв санаа бий болдог. Олсон санаандаа хүрэхийн тулд маш сониуч байж, их хөдөлмөрлөх хэрэгтэй. Супер санаа олох хүртлээ урдах ажлаа хийгээд эхэлчих. Явц дунд чамд шилдэг санаа гарч ирнэ.

Хувийн санхүүгийн тогтвортой байдал хамгийн чухал. Ажлаасаа гарахаар цалингүй болчихдог. Цалингүйгээр бизнесээ эхлэхийн тулд хувийн хэрэглээгээ танаж, хянах хэрэгтэй. Гарааны бизнес эхлүүлнэ гэдэг дор хаяж хоёр жил мөнгө муутай явна гэсэн үг. Нэг хэсэгтээ мөнгөгүй амьдрах сэтгэл зүйгээ бэлдэх шаардлагатай. Санхүүгийн сахилга бат хамгийн чухал.

Хийж байгаа зүйлээ гүн судлах чадвартай, маш хариуцлагатай хүнтэй хамтарч ажиллах хамгийн чухал. Хариуцлагагүй хүнтэй ажиллах шиг хэцүү зүйл байдаггүй. Хамтрагчийнхаа хэр итгэл даадаг, хариуцлагатай гэдгийг хамгийн түрүүнд харах нь зүйтэй. 

Би 2012 онд англи хэлний сургалтын төв нээх талаар бодож эхлээд, хамгийн зөв шийдлийг олж чадалгүй явсаар, гурван жил өнгөрсний дараа л шинэ санаагаа олсон юм. Үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж нэг жилийг алдсан ч өнөөдрийн байдлаар залуучуудын хөгжлийн төлөө англи хэлний сургалт маань хоёр дахь жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Эцэст нь хэлэхэд чин сэтгэл, хүсэл тэмүүлэлтэй бай. Бусдаас илүүг сэтгэ! Ирээдүйг маш томоор хар. Хурдацтай хөгжиж буй өнөөгийн нийгмээс түрүүлж алхах санаа олох хэрэгтэй шүү.

      Мэдээг бэлтэгэсэн Б.Маралмаа

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
47
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.