Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Б.Болорчимэг: Өнөөдөр сэдсэн ажлаа маргааш гэж хойшлуулалгүй шууд хийж эхлэх хэрэгтэй

Амжилтад хүрсэн хүмүүсийн амжилтын нууцыг сонирхуулж байна.


Б.Болорчимэг – MLC Training багш, “Бизнес Өрөг” нэвтрүүлгийн хөтлөгч 

Амжилтад дүрэм байдаг уу?

Би амжилттай яваа маш олон хүнтэй уулздаг. Хүмүүсээс ихэвчлэн “Тэд нарын амжилтын нууц юу юм бол?” гэсэн асуулт ирдэг. Ихэнх хүн бусдыг манлайлж байгаа хүмүүсийг баян чинээлэг, аз тохиосон, боломжтой байдлаараа бусад жирийн хүмүүсээс ялгаатай хэмээн дүгнэдэг. Гэхдээ энэ бодол бол буруу. Үнэндээ тэд нар бүх зүйлийг тэгээс эхэлсэн байдаг. Манлайлагч хүмүүсийг анзаарахад маш олон шинжээрээ хоорондоо төстэй байдаг. Би өнөөдөр зургаан шинж чанарыг дурдах хэрэгтэй гэж бодлоо.

1. Эргэлтийн цэг

Амжилттай явж байгаа бүх хүнд эргэлтийн цэг гэж зүйл байдаг. Амьдралд нь ямар нэгэн томоохон үйл явдал тохиож, бүх зүйл дээр илүү хичээх хэрэгтэй болсон мөч нь тэдний эргэлтийн цэг болж өгсөн байдаг.

2. Сорилттой тулгарах

Би шууд л зочдоосоо асуудаг. “Таны хамгийн том сорилт юу вэ. Шүүсийг тань шавхаад, ард нь гарахад өөртөө итгэлтэй болж байсан зүйл юу вэ?” гэх мэтчилэн. Амжилттай яваа хүн зайлшгүй сорилттой нүүр тулгарч, даван туулж гарсан байдаг. Түүний үр дүнд хүн өөртөө итгэх итгэлийг олж, өөр сорилттой тулгарах эрч хүчтэй болдог.

3. Хувийн ялалт

Амьдралынхаа хэв маягт шинэ зүйл оруулах, өөрийгөө сорих явдлыг хэлнэ. Амжилтад хүрсэн хүмүүс ихэвчлэн хувийн сонирхолтой байдаг ба түүндээ чамгүй амжилт болон цаг завыг гаргаж чаддаг. Бас түүнээсээ шинэлэг мэдрэмж, эрч хүчийг авч, хувийн ялалт байгуулснаар ажилд нь амжилт гарахад нөлөө үзүүлдэг.

4. Философич

Философи гэдэг бол өөрөөсөө асуулт асууж, түүнийхээ хариултыг дотогшоогоо эрэлхийлдэг байх юм. Энэ таны үнэт зүйлийг сэргээж өгч, өөрийгөө олоход тань туслах болно.

5. Сахилга бат

Амжилтад нууц гэж байхгүй. Амжилтад хүрсэн хүмүүс сахилга баттай байдаг. Сахилга бат гэх зүйлд харин нууц гэж байхгүй.  Маш энгийн. Хийе гэсэн зүйлээ хийж чаддаг, төлөвлөсөн зорилгодоо хүрч чаддаг байхыг сахилга бат гэж нэрлэдэг. Энэ зүйлсийг амьдралынхаа хэв маягт оруулж өгснөөр таны дадал хэвшил болж өөрчлөгдөх болно. Энэ бол амжилтын нууц юм.

6. Ажил хийж үзэх

Амжилтад хүрсэн хүмүүс ихэвчлэн оюутан байхдаа ажил хийж үзсэн байдаг. Энэ нь дан ганц мөнгө олохдоо чухал биш. Ажил хийснээр хувийн зохион байгуулалттай болох, баг хамт олонтой ажиллаж сурах гэх мэт маш олон давуу талыг олж авна.

-Эмэгтэй хүн гарааны бизнес эхлүүлэхэд тулгардаг бэрхшээлийн тухай таны бодол юу вэ?

-Хамгийн их анзаарагдсан зүйл бол эмэгтэйчүүдийн маань өөртөө итгэх итгэл эрчүүдийг бодвол бага байдаг. Эмэгтэй хүн ажлын шаардлагад 80 хувь тэнцчихсэн байж өөрийгөө голдог. Эрэгтэй хүн 10-20 хувь тэнцчихсэн байхад “би чадна” гэж эхлүүлдэг шиг бизнес дээр ч гэсэн эмэгтэй хүн хэт их боддог. Өөртөө итгэдэггүй, их эргэлздэг гэх юм уу даа. Гэхдээ эрэгтэй эмэгтэй хүний чадамжийн тухайд бол ялгараад, ялгаатай байгаад байх зүйлгүй. Хамгийн гол нь эмэгтэй хүн эгнээсээ л маш зоригтой эхлэх хэрэгтэй.

-Гарааны бизнес эхлүүлж байгаа хүмүүст таны өгөх зөвлөгөө?

-Хамгийн эхэнд зах зээлээ судлах хэрэгтэй. Уг зах зээлд тус бүтээгдэхүүний эрэлт байгаа юу гэх мэт олон талаас судалж үзэх хэрэгтэй байдаг. Хоёрдугаарт, нэгэнт эхэлсэн бол яавал шинэлэг байх вэ, хэрхэн хэрэглэгчдийн хэрэгцээг хангах вэ гэдэг тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Монгол хүнд зориулж байгаа учир онцлогт нь тааруулж бүтээх хэрэгтэй. Гуравдугаарт, судалгаа шинжилгээ хийн, тус салбарын хүмүүстэй уулзаж ярилцан, алдаа гаргахаас сэргийлэх хэрэгтэй.

-Багш хүний хувьд хүмүүст хэлдэг хамгийн чухал зүйл юу вэ?

-Залуучуудад бол тасралтгүй хөгжиж, өөрийн гэсэн суралцах арга барилтай болж авах, сахилга баттай болж, өөрийгөө дайчилж чаддаг байх тухайд ярих нь хамгийн чухал. Би англи хэлний шалгалт өгөх хэрэгтэй бол төлөвлөгөөгөө нарын гаргаж сурах хэрэгтэй болно. Зайлшгүй чухал сурах зүйл бол арга барилаа хөгжүүлж чаддаг байх юм уу даа.

-Ямар нэгэн зүйлийг эхлэлийг яаж тавих хэрэгтэй вэ. Юмыг сайтар бодож дүгнэж санаагаа гаргах хэрэгтэй юу, эсвэл санаа орж ирсэн дээр нь шууд хийх нь зөв үү?

-Өнөөдөр сэдсэн ажлаа маргааш гэж хойшлуулалгүй шууд хийж эхлэх хэрэгтэй. Маргааш гэхэд тухайн ажлын үнэ цэнэ буурдаг гэдэг. Мэдээж судалгаатай эхэл гэдэг. Гэхдээ миний хувьд бол шууд эхлээд үзэх хэрэгтэй гэж боддог. Аливаа зүйлийн эхлэлийг тавьчихсан байхад тухайн ажлын 50 хувийг гүйцээлээ гэж ярьдаг. Явцдаа алдаагаа засах, сайжруулах гэх мэт маш олон боломж гарч ирдэг учир юу ч байсан хойш суулгүй хийх нь зөв гэж үздэг.

Мэдээг бэлтгэсэн: Т.Мишээл

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
15
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.