Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Б.Батжин "Санаагаа сайн баяжуулж, хувирах чадвартай бизнес хийвэл зүгээр"

Тэрээр дундын оффисоос ажлын гараагаа эхэлж байжээ.


HUB Инновацийн төвийн нээлтийн арга хэмжээнд гарааны бизнесээ амжилттай эхлүүлсэн таван эрхэм залуучуудад хандан зөвлөгөө өгсөн юм. Тэдний туршлагыг бид та бүхэнд цувралаар хүргэж байна.   

Томүжин академи болон Том инкубатор (Улаанбаатар пасспорт) компанийн үүсгэн байгуулагч Б.Батжин "Шалгалтын өндөр оноо тийм ч чухал биш"

 

 

АНУ-ын их, дээд сургуульд сурахыг хүсвэл хамгийн эхэнд сонирхож буй сургуулийнхаа цахим хуудаснаас мэдээлэл авах хэрэгтэй. Үнэндээ Томүжин академиас эсвэл надаас ч биш, хэн нэгэн мундаг хүнээс ч биш яг тэр сургуулийн мэдээлэл бүхий албан ёсны цахим хуудсаас мэдээлэл авах ёстой. Танд хэрэгтэй хамгийн шинэ, үнэн бодит мэдээлэл тэнд бий.  

АНУ-д тэтгэлэгтэйгээр сурах гэж буй тохиолдолд шалгалтын оноо чухал ч хэзээ ч нэгдүгээрт тавих хэрэггүй. Харин эхний ээлжинд хувийн хэрэг буюу юу хийж бүтээсэн түүх тань чухал. Энгийнээр хэлвэл дунд сургуульд юу хийсэн, дадлага хаана хийсэн, сайн дурын ажилд идэвхийлсэн гээд олон зүйлийг харгалзана. Монгол хүүхдүүд шалгалтын сайн оноотой ч маш тогтворгүй, сонирхлоо тодорхойлж аливаа зүйлийг оролдож үзээгүй байдаг. “Яагаад гадагшаа сургуульд сурахаар сонирхож байгаа тухай нь асуухад “Гоё амьдралтай, өндөр цалинтай болмоор байна" гэдэг. Ингэж хэлэхээсээ өмнө юу хийвэл чамд тохирох, юунд илүү сайн гэдгээ мэдсэн байх хэрэгтэй. 

Томүжин академийн онцлог:

Бид сурагчдаа маш сайн сонсдог. Хүүхдэд сайн хувийн хэрэг бий болгох талаар сайн чиглүүлж, тусалдаг. Ганцаарчилсан зөвлөгөө өгч, хүүхэд бүртэй тулж ажиллан, санаа бодол, хүсэл сонирхлыг нь сонсдог.

Өсч дэвжиж буй жижиг байгууллагад дадлага хийхийг сурагчдад зөвлөдөг. Том байгууллагад дадлага хийж, их зүйл сурна гэж очоод алддаг хүүхдүүд их. Гэтэл том байгууллагад бараг л бичиг цаасны ажил хийдэг бол өсч буй байгууллагад дадлага хийвэл өөрөө бие даан суралцаж, жинхэнэ туршлага олж авах боломжтой. Иймээс бид сурагчдаараа төсөл бичүүлж, өөрсдөд нь хөрөнгө босгож, үр дүнг нь нүдээрээ үзэх боломж олгодог. Энэ нь тэдний хувийн хэрэгт тус болно гэсэн үг. Сүртэй том төсөл, ажил биш ч өөрт нь “Би хийж чадах юм байна, дуртай зүйлээ хийвэл би хөдөлмөрлөж, бүтээж чаддаг юм байна” гэх мэдрэмж төрдөг.  

Ингэж өөрөө бүхнийг оролдож, хийгээд эхлэхээр өөрийгөө илэрхийлэх илэрхийлэмж, бодол санаа, хүсч хийвэл бүтэхгүй зүйл байхгүй гэдгийг ойлгосон байдаг. Харах өнцөг, ярих зүйл, илтгэл тавих нь хүртэл нь өөр болсон байдаг.  

Б.Батжинг олон нийт Том Инкубатор компанийн /Улаанбаатар пасспорт/ үүсгэн байгуулагч гэдгээр сайн мэдэх байх. Тэрбээр бизнесийн гараагаа Инновацийн төв шиг дундын оффист эхлүүлж байжээ. Өдгөө үйл ажиллагаа нь өргөжин тэлж, арга хэмжээ зохион байгуулах, дижитал маркетинг хийх зэрэг олон салаа бизнестэй болсон байна.

Анхлан бизнес эрхлэгчдэд: 
Бизнес эхлүүлэх үед маш их зүйл бүтэлгүйтдэг. Гэхдээ тэвчээртэй, холыг харж, тууштай байх хэрэгтэй. Сэтгэл зүйн бэлтгэл чухал.Ирээдүйд ирэх боломжуудад нээлттэй хандах хэрэгтэй. Зөвхөн гутал л зарна гэх хэрэггүй. Үдээс болон түүхий эдийг үйлдвэрлэж болно гэдгийг том зургаар хардаг байвал сайн. Нэгээс нөгөө рүү шилжиж, өөрчлөлт хийж чаддаг байх хэрэгтэй.

Музейг нэгтгэсэн тасалбар маягаар Улаанбаатар пасспортыг хийх санаа анх төрсөн. Энэ санаа өөрчлөгдсөөр пасспортны хэлбэртэй болж, хүмүүс чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудыг нэмж, зуныг зугаатай өнгөрүүлэх тасалбар болсон. Тэгвэл өдгөө бид медиа агентлагтай болж, Монголын томоохон компаниудын дижитал маркетинг хийж, арга хэмжээ зохион байгуулж байна. Жил хагасын дотор гурван охин компани маягийн салбар байгууллагатай, группын хэв загвартай үйл ажиллагаа явуулах боллоо. Хэрэв зөвхөн тасалбар хийгээд, бусад зүйлийг оролдож үзэхгүй бол билетнээс өөр юмгүй л байх байсан биз.

Санаагаа сайн баяжуулж, хувирах чадвартай бизнес хийвэл зүгээр.
Аливаа бизнест хэзээ ч өөрчлөгдөхгүй цөм гэж байх ёстой. Улаанбаатар пасспортын хувьд ямар ч зүйл хийсэн Монгол онцлог болоод дэлхийн шилдэг шийдлүүдийг нийлүүлсэн байх ёстой гэж үздэг. Энэ хоёр чанараа эвент хийсэн ч, маркетинг хийсэн ч алдахгүй ажиллаж байгаа. Гадагшаа тэмүүлэх алсын хараагаа ерөөс өөрчлөөгүй. Одоогоор Солонгос, Сингапур, Хонконгийн байгууллагуудтай хамтарч ажиллахаар ярьж байна. Гол нь үнэт зүйл хэзээ ч өөрчлөгдөхгүй байх хэрэгтэй.

Мэдээг бэлтгэсэн М.Сувданзаяа

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.