Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Б.Сарантуяа "Аялал хүнийг донтуулдаг"

Дэлхийн 32 улсаар аялаж, 15 үүргэвчтэй аялал зохион байгуулжээ.


Ганцаараа дэлхийн улс орнуудад үүргэвчтэй аялал хийдэг бүсгүй Б.Сарантуяа /Nomadic Soul-ийн үүсгэн байгуулагч/

Дэлхийн 32 улсаар аялаж, 15 үүргэвчтэй аялал зохион байгуулжээ. Дараагийн аяллаараа зургаадугаар сарын 9-22-ны хооронд Хятад, Малайз, Сингапур, Малдив гэсэн таван улсыг зорих аж. Хүсэл сонирхолдоо хөтлөгдөн 22 настайгаасаа үүргэвчтэй аялал хийж, олон бэрхшээл даван туулж, маш их зүйл аяллын явцад шинээр танин мэдсэн байна.

  • Хамгийн анх Европоор үүргэвчтэй аялсан ба тухайн үед ганцаараа аялах гэж байсан болохоор их л айж байсан. Харин тэр айдсыг би өөрийн сонирхол гэдэг зүйлээр даван туулсан. Эмэгтэй хүн ганцаараа аялах талаар олон буруу ойлголт байдаг. Аюул, эрсдэл байх ч элдэв хууль бус зүйл хийж, өөрийгөө эрсдэлд оруулахгүй л бол өөр ямар ч аюултай зүйл байхгүй. Бид бол дэлхийгээр тойрон аялаж буй маш олон хүмүүсийн нэг. Тэр бүгдээс онцгойлж бидэнд ямар нэг муу зүйл хийнэ гэж байхгүй.
  • Анхны аяллаа ажлынхаа амралтыг тааруулж хийж байсан. Аяллаас буцаж ирээд “Дахин л хэрхэн аялах вэ?” л гэж бодогдох болсон. Аялал хүнийг донтуулдаг.
  • Аяллын цох гэх яриа аялагчдын дунд байдаг ба түүнд нэг л хатгуулсан бол xэзээ ч аялахаа зогсоодоггүй.
  • Ажлаасаа чөлөө аваад хамт аялах сонирхолтой хүмүүсийн саналаар аялал зохион байгуулж эхэлсэн. Аялал хэн хэндээ ашигтай буюу би үнэгүй, харин бусад нь хямд зардлаар аяладаг байв.
  • 22 настайгаа аялаж эхлээд эхэндээ аль аль талдаа л ашигтай ажиллаж байсан бол нэг жилийн өмнөөс бизнесийн хэв загвартай болгосон.

“Сүүлийн үед аяллын талаарх блог, бичлэг, хэрэгтэй мэдээлэл багтаасан цахим хуудсууд олон болсон. Тйимээс интернетэд байгаа олон мэдээллээс баттай, эх сурвалжтай мэдээллийг олж чаддаг байх хэрэгтэй. Аялах маршрут, тооцоолол гээд л бүх мэдээллээ интернэтээс авдаг”

Ганцаараа аялдаг байснаа хамтдаа аялдаг болсны ялгаа 

  • Ганцаараа аялах нь маш эрх чөлөөтэй, хүссэн хугацаагаар амарч, хүссэн зүйлээ хийх боломжтой байдаг. Зарим тохиолдолд шинэ содон зүйл үзээд, сэтгэл хөдлөлөө хуваалцах хүн байхгүй үед л ганцаарддаг. 
  • Харин олуулаа аялахад тэрхүү эрх дураараа байх байдал бага зэрэг хязгаарлагдмал болдог. Харин олон хүний халуун дулаан сэтгэлийн яриа хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг.

Бизнес эрхлэгчдэд:

  • Ганцаараа аялаж байхдаа хий дэмий цагийг  өнгөрөөж болохгүйг  ойлгосон. Хэн нэгний төлөө ажиллаж, дургүй зүйлд залуу насаа үрэхийн оронд бага хугацаанд их зүйлийг амжуулах эрмэлзэлтэй болсон.
  • Хүн дуртай зүйлээ хийхдээ л илүү бүтээлч байж, илүү их сэтгэл гаргадаг.
  • Нэг аяллаас ирэхдээ л нэг шинэ зүйл сурсан байдаг.
  • Шинээр бизнес эхлэх гэж байгаа бол өөрийн хүсэл сонирхолтой, дуртай зүйлээ л хийхийг зөвлөе. Тэгэж л өөрийнхөө хүсэл зоригийг улам их өдөөх хэрэгтэй.

Түүнтэй холбогдохыг хүсвэл энэ хуудсаар зочлоорой.

Мэдээг бэлтгэсэн Д.Хажидмаа

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
49
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.