Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

М. Уянга "Бизнес эрхэлж буй хүмүүс өөрчлөлтөөс айх хэрэггүй"

Хүчирхэг эмэгтэйн үнэтэй зөвлөгөөг танд хүргэж байна.


“What3words” -ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал М.Уянга

​Одоогоос яг нэг жилийн өмнө М.Уянга what3words-д орсон байна. Нэг байгууллагад олон жил тууштай ажилласан байсан тул өөр ажлын байрны зар хараад материалаа явуулах үгүй дээ их л эргэлзэж байжээ. Улмаар өөрийнхөө материалаа явуулж, хэд хэдэн ярилцлагад орсны дараагаар "what3words"-ын нэгэн эд эс болж чадсан байна. Энэ бол түүний хувьд арай өөр, бас нэгэн зоригтой алхам байсан.

 

Дэлхийн гадаргууг 3*3 метрийн хавтгайд хувааж, тэр бүгдийг 3 үгээр илэрхийлэгдэх хаягтай болгосон. "what3words" аппликейшнийг үнэгүй татаж аван, 26 хэл дээр хэрэглэх боломжтой. Тус компани дэлхийн 170 гаруй улс орон, 670 гаруй бизнесийн байгууллагатай хамтарч ажилладаг бөгөөд 2013 онд Англид, харин Монголд өнгөрсөн жил үүсгэн байгуулагджээ.

 

Дэлхий дахинд "what3words"-ийг инновацлаг технологи гэдэг.

3 үгт хаягийг Монгол шуудан компани хамгийн анх Монголд ашигласан. Үүнээс хойш автомашины дугуй нөхөх үйлчилгээ, цахим худалдан авалтаа хүргүүлэх, тэр байтугай хэн нэгэнд байршилаа заахад ч ашиглаж байна.

Гурван залуу уг компаниийг яг л ийм дундын оффисын орчинд үүсгэж байсан бол одоо Сауды Араб, Бэрлин, Монгол, Өмнөд африк зэрэг улс, хотуудад үйл ажиллагаа явуулж байна. Удахгүй АНУ-д төлөөлөгчийн газраа нээнэ.

Эдгээр улсаас хамгийн түүчээлж байгаа нь Монгол улс. Учир нь бид инновацийг илүү сайн хүлээж авдаг. Монгол улсын 3.1 сая хүний 1.9 сая нь ухаалаг утас ашиглаж, 1.7 сая нь өдөр бүр фэйсбүүк үзэж байна. Тэгэхээр эдгээр бүх л хүн инновацийг хүлээж авах тодорхой хэмжээний чадвартай байна гэсэн үг.

 

 

​Эмэгтэй хүмүүс бизнест залуучуудтай дүйцэхүйц өрсөлдөхөд маш хэцүү гэж хэлэхгүй ч, тодорхой хэмжээний нэмэлт хүчин чадал шаарддаг.

Хүмүүстэй харилцаа, холбоо тогтоож чаддаг /networking/ байх нь амжилтын хамгийн чухал зүйл. Тухайн харилцаа, холбоог хоёр талдаа ашигтай хамтын ажиллагаа болгож чадах, ур чадвар чухал.

Мөн өөрчлөлтөөс айх ёсгүй юм шиг. Нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж, 200 байгууллагатай хамтарч ажиллаж байна. Гурван үгт хаягыг байгууллагууд сошиол орчиндоо байрлуулж, аялал жуулчлын үйл ажиллагаа, цахим худалдаанд түлхүү ашиглаж байна.

Хамтарч ажиллаж байгаа байгууллагынхаа хэрэгцээ шаардлагыг ойлгоод, ажил хэрэг болгож чадах чадвар бизнесийн салбарт эмэгтэйчүүд илүү хурдтай алхахад нөлөөлдөг юм шиг.

Бизнес эрхлэх гэж буй та л өөртөө итгэлтэй байх ёстой. Чаддаг гэдгээ мэдэх хүртлээ тодорхой хугацаа зарцуулах болно. Нэгэнт чадна гээд шийдвэр гарсан л бол том зургаар нь хараад, нарийн орж ажиллан, хийж байгаа зүйлээ сайн мэддэг байх хэрэгтэй.

Эмэгтэй хүн төрөлхийн хүн удирдахдаа даа илүү сайн байдаг. Тэрийгээ бизнесийн үйл ажиллагаандаа ашиглавал давуу тал үүсэх боломжтой. Мэдрэмжүүдээ сайн ашиглах хэрэгтэй. Зориг гаргах үедээ зоригтой, шийдвэр гаргах үедээ шийдэмгий байс ёстой юм байна лээ. Ингэж чадвал амжилтад хүрэх магадлал өснө гэж боддог.

Мэдээг бэлтгэсэн М. Сувданзаяа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
38
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.