Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Дуучин Д.Болдын тухай 18 сонирхолтой баримт

“Камертон” хамтлагийн ахлагч, төрийн соёрхолт дуучин, “Voice of Mongolia” шоуны шүүгч Д.Болдын талаарх баримтууд


“Камертон” хамтлагийн ахлагч, төрийн соёрхолт дуучин, “Voice of Mongolia” шоуны шүүгч Д.Болд энэ сарын 31-нд Буянт Ухаа Спорт ордонд "12 Ертөнц" нэртэй 5 дахь бие даасан тоглолтоо хийхээр тов зарласан билээ. Тэрбээр энэхүү тоглолтондоо 2005 оноос хойш гаргасан бүх цомгийн шилдэг 40 дуугаа амьд хөгжмийн хамтлагтай цуг толилуулах юм. 

Д.Болдын тухай 18 баримтийг сонирхуулж байна.

1. "Камертон" хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд 1978 оны арваннэгдүгээр сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн. Одоо 40 настай.

2. 1985 онд Хөгжим бүжгийн коллежийн хийл хөгжмийн ангид элсэн орж 1997 онд хийлч, төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн байна. 

 

3. Болдын өвөө нь ардын жүжигчин, тeрийн соёрхолт, нэрт морин хуурч Г.Жамьян. Аав нь монголын шилдэг архитекторчдын нэг бол ээж нь дуурийн дуучин. Мөн ээжийнх нь дүү Ж.Батсайхан "Соёл-Эрдэнэ", хүү Б.Батчулуун нь "Никитон" хамтлагийн дуучин юм.

4. Тэр, дуулж, ая зохиохоос гадна шүлэг муугvй бичдэг. Анх "Хэн ч өгөөгvй хайр" шүлгээ дуу болгож, хамтлагийнхаа анхны "18 нас" цомогт оруулсан.

5. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын язгуур урлагийг рок поп урсгалаар баяжуулсан дуучин Д.Болдод Төрийн шагнал хүртээж, тэрбээр “Төрийн соёрхолт” цолтой дуучин болсон билээ.

6. Д.Болд, “Би шоудах дургүй. Яагаад ч юм зүгээр л дургүй. Найз нөхөдтэйгээ чимээгүй орчинд юм ярьж суух их дуртай. Тэрнээс биш чанга хөгжимд бүжиглээд байх сонирхол үнэндээ л байдаггүй юм" хэмээн хэлж байжээ.

 

7. 1995 онд “Камертон” хамтлагийг байгуулж одоо хүртэл рок поп урсгалаар уран бүтээлээ туурвиж байгаа. Тэрбээр 2005 онд “Хайрын хүч” цомог гаргаснаар соло дуучны уран бүтээлээ эхлүүлсэн.

8. В Production” студийг байгуулж, шинэ залуу дуучид болох Маралжингоо, “Шоо” хамтлаг (Опозит), Эгшиглэн, Агиймаа , “DZ man”, “Гурван охин” гэх мэт дуучдын цомог дээр сурталчилгаа, продюсерээр ажиллаж тодорхой хэмжээнд олны танил болгож чадсан.

 

9. Дуучин Д.Болд нь одоог хүртэл нийт 250 гаруй дуунуудыг зохиож залуучуудын хүртээл болгосон нь олон удаа шилдэг дууны жагсаалтыг тэргүүлсээр ирсэн.

10. 2007 онд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Bold Central Stadium” нэртэй тоглолтоороо 50 мянган үзэгчдийг цуглуулж, их хотын нэгэн үдшийг доргиож байсан.

11. Түүний гэргий Ж.Бямбажав нь эгч Ж.Бямбасүрэнтэйгээ бага наснаасаа эхлэн Европын орнууд, Америкт гэрээгээр явж нугардаг байсан. Тэд ахмад циркчдийн нэг, МУГЖ Д.Жанчивдорж гуайн охид юм. 

12. Тэрбээр “Hero” энтертайнментын бүтээсэн “Би чамд хайртай-2” кинонд гол дүр бүтээж, дуулахын зэрэгцээ шаггүй сайн жүжигчин гэдгээ харуулаад авсан. 

 

 

13. Болдын эхнэр Ж.Бямбажавын төрсөн эгч Ж.Бямбасүрэн Камертон хамтлагийн дуучин Эбагийн эхнэр.

 

14.  Болд автомашинд маш их дуртай. Тэр ч бүү хэл гадаад оронд аялах болгондоо сувинерийн машин заавал худалдаж авдаг аж.

15.  2016 онд “Channel 11” телевизээ байгуулан олон улсын стандартад нийцсэн Английн тоног төхөөрөмжөөр тоноглож, дуу хөгжим, кино, рокестр зэрэг бүх төрлөөр бичлэг хийхээр тохижуулсан байна.

16. “Камертон” хамтлагийн гишүүд нь нэг нэг насны зөрүүтэй бөгөөд Л.Ган-Эрдэнэ 1978, Б.Эрдэнэбат 1977, Г.Мэнд-Амар 1979 онд мэндэлсэн.

 

 

17.  "Улаанбаатар фитнесс" клуб нээж түүнчлэн бэлтгэлээ хийсний дараа багшийнхаа зөвлөсөн, тохирсон хоолыг зооглох "B room" кафег ч мөн нээсэн байна.

 

 

18. Дуучин залуу маань өдгөө эхнэр, хоёр хүү, охины хамт амьдарч байгаа.

 

Мэдээг бэлтгэсэн: Э.Мөнхжаргал

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
2
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.10.21 172.69.45.137

эхнэрийг нь солиод холиод байна

0 Хариулах


Эма 2020.05.14 172.69.252.139

Болдын охин хэдэн оных юм бол

0 Хариулах


Зочин 2019.02.10 109.255.105.180

Амжилт хүсьe. Түүний хэдэн ямар нэртэй цомгууд гаргасныг хэлж өгөөч.

0 Хариулах