Хайх зүйлээ бичнэ үү

мин

Чөлөөт бөх: UWW дүрмийн өөрчлөлтөө зарлалаа

Юуны өмнө жинг наймаас арав болгон нэмэгдүүлнэ.


Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос (UWW) чөлөөт бөхийн дүрмийг өөрчлөх болсноо зарлалаа. Дүрмэнд өөрчлөлт орох талаар өнгөрсөн олимпийн наадмын дараагаас ярьж эхэлсэн бөгөөд юуны өмнө жинг өөрчилж, хоёр өдөр барилддаг системд шилжих гэнэ. ДБНХ-ны Техникийн комиссоос дүрмийн өөрчлөлтийн төслийг Удирдах зөвлөлийн хуралдаанд оруулж, бүх гишүүд дэмжсэн байна.

Юуны өмнө жинг наймаас арав болгон нэмэгдүүлнэ. Яг ямар жин болгон өөрчлөх талаар дахин судлаж, хэлэлцээд наймдугаар сард Парист болох ДАШТ-ий өмнө батлана. Шинэ жингээр тамирчид 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн барилдана.
Харин хоёр өдөр барилдах системийг долоодугаар сард болох идэрчүүдийн Европын аваргын тэмцээн, есдүгээр сард Афинд болох идэрчүүдийн ДАШТ-д туршина. Туршилт амжилттай болбол мөн 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх юм. Энэ системээр бөхчүүд барилдаантай өдрийн өглөө болгон жингээ үзүүлнэ, гэхдээ хоёр дахь өдөр нь +2 кг байж болох аж. Ингэснээр жин хасах “зовлонг” нимгэлж, мөн финалын барилдаанд олны анхаарлыг хандуулахад тус болох учиртай.     
ДАШТ зэрэг том тэмцээнд бөхчүүдийг хэсэгт шудрагаар хуваахын тулд бөхчүүдийн жилийн чансаа гаргахаар боллоо. Энэ жилийн ДАШТ-д “Рио 2016”, 2017 оны тивийн аваргын тэмцээнүүдийн дүнг харгалзан, бөхчүүдийг хэсэгт хуваана. Харин ирэх улирлаас олимп, ДАШТ, тивийн тэмцээнээс гадна зарим том тэмцээний дүнг чансаанд тооцох юм. Яг ямар тэмцээн чансаа олгох талаар нарийн мэдээлсэнгүй.
ДБНХ-ны ерөнхийлөгч Ненад Лалович “Энэ шинэчлэл бөхийн спортод ашиг тустай. Чөлөөт бөх урьд өмнөхөөс илүү улам хүчтэй болж, үзэгчид, тамирчдад ч таалагдана” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
26
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.