Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Милан Кундерагийн "ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ ХӨНГӨН ОРШИХУЙ" уншигчдад хүрэхэд бэлэн

Орчин цагийн хүүрнэл зохиолд өөрийн нэрийг мөнхөлж чадсан зохиолч Милан Кундерагийн сод бүтээл “ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ ХӨНГӨН ОРШИХУЙ” романыг уншигч танд хүргэхэд бэлэн болжээ.


Шинэ ном уншихыг тэсэн ядан хүлээж буй номын хорхойтнууддаа дуулгах сайхан мэдээ байна. Тагтаа Паблишинг зохиогчоос авсан албан ёсны эрхтэйгээр орчуулагч Ж.Тэгшзаяагийн хөрвүүлгээр орчин цагийн хүүрнэл зохиолд өөрийн нэрийг мөнхөлж чадсан зохиолч Милан Кундерагийн сод бүтээл “ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ ХӨНГӨН ОРШИХУЙ” романыг  уншигч танд хүргэхэд бэлэн болжээ.

Нээлтийн үеэр та уг номыг хямдралтай үнээр, орчуулагчийн гарын үсэгтэй худалдан авах боломжтой. Гэхдээ үүгээр ч зогсохгүй, та Милан Кундерагийн туурвил зүй, намтар, уран бүтээлийн талаар Тагтаа Паблишингаас бэлдсэн илтгэлийг сонсож, уг номыг орчуулан бидэнд хүргэж буй орчуулагч Ж.Тэгшзаяатай халуун яриа өрнүүлээрэй.

Номын нээлтийн үеэр Тагтаа Паблишингаас зарласан яруу найраг, өгүүллэг, орчуулгын уралдааны ялагчийг тодруулан, шагнал гардуулах ёслолыг зохион байгуулж, уралдааны яруу найргийн төрөлд шалгарсан шилдэг 11 оролцогч шүлгүүдээ уншин толилуулах нь ээ.

Зохиолч Милан Кундерагийн тухай таны мэдвэл зохих баримтуудыг сонирхуулъя.

1. Зохиолч Милан Кундера 1929 оны 4 сарын 1-нд Чех улсад төрсөн. Чехээс гаралтай орчин цагийн хамгийн алдартай зохиолчийн нэг аж.

2. Тэрээр Социалист Чехословак улсад улс төрийн шинэчлэл өрнүүлэх гэж удаан хугацаанд тэмцэж байсан бөгөөд түүхэнд 1968 оны "Прагийн хавар" хэмээн тэмдэглэгдсэн Зөвлөлтийн дарангуйлах хөдөлгөөний гэрч болж байсан нэгэн бөгөөд энэхүү үйл явдлаас сэдэвлэн "The Joke" нэрт анхны романаа туурвиснаас эхлээд социалист Чехословак улсад түүний зохиол бүтээлийг хориглох болж, Кундера 1975 оноос Франц улс руу дүрвэж, 1981 онд албан ёсоор Франц улсын иргэн болжээ.

3. 1980 оноос түүний бүтээлүүд европ хийгээд олон улсад ихээхэн нэр хүндтэй болж 1960-иад онд Габриал Гарсиа Маркез Латин Америкийг, 1970-иад онд Александр Солженицын Орос орноо үгийн урлагийн авьяас, шидээр дэлхий дахины анхаарал, сониучирхалын төвд авчирч байсантай ижил Милан Кундера эх Чехословак улсдаа яг ийм гавьяаг байгуулсан зохиолч хэмээн үнэлэгддэг байна.

4. Өдгөө 85 нас зооглож буй өвгөн зохиолч олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээс илт дөлж, зүс буруулан ажин түжин амьдардаг бөгөөд 10 гаруй роман, яруу найргийн 3 түүвэр, урлаг, утга зохиолын талаар 20 орчим эссе, баримтат зохиол бүхий баялаг бүтээл туурвилын эзэн юм.

5. Хүний мөн чанар, оршихуйн утга учрын тухай гүн ухааны эргэцүүлэл, гаргалгааг орчин цагийн хөнгөн, тогтворгүй амьдралын хэв маяг бүхий дэвсгэр дээр гарамгай уялдуулан сүлдэг бичлэгийн арга барил, егөөдөл, шогийн мэдрэмж, урсгал, яруу хэл найруулга зэргээрээ Милан Кундера дэлхийн утга зохиолын хорхойтнуудын талархлыг хүлээхээс гадна, орчин цагийн хүүрнэл зохиол дахь чансаатай зохиолчдын нэгд зүй ёсоор тооцогддог билээ. Филип Рот, Салман Рушди, Харуки Мураками, Маргарет Этвүүд дөрөв дээр Милан Кундераг нэмээд утга зохиолын нобелийн шагналын "мөнхийн" 5 нэр дэвшигч гэж цоллох нь ч бий.

6. Милан Кундера өөрийн бичлэгийн хэв маяг орчуулгаар дамжвал алдагдах магадлалтай гэж ихэд эмээдэг бөгөөд Чех хэлнээс франц хэл рүү хөрвүүлэгдсэн зарим романыхаа орчуулгыг өөрөө нягтлан засдаг аж.

Харин өөрийнх нь хамгийн алдартай зохиолыг монгол хэл рүү хөрвүүлэн гаргах хүсэлтийг хүлээн авч, ийнхүү бид эх хэлээрээ унших боломжтой болсон нь туйлын азтай хэрэг билээ.

Та нээлтийн үйл ажиллагаанд оролцохыг хүсвэл 2017 оны тавдугаар сарын 10-ны лхагва гарагт 18:30 цагаас “BB GRAND ROYAL lounge”-д хүрэлцэн ирээрэй. Номын нээлтийн үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.