UBLife Logo
OMG

“Пёнчан 2018” олимп Tinder, Pornhub-ийн хандалтыг нэмэгдүүлжээ

“Пёнчан 2018” олимп Tinder, Pornhub-ийн хандалтыг нэмэгдүүлжээ

Танилцах хуудас Tinder-т ч олимпийн алтан медаль өгөхөд огт буруудахгүй. Учир нь  Tinder л уйдсан тамирчдыг олимпийн тосгонд зугаацуулж байжээ. Олимпийн наадмын эхний өдрүүдэд тэмцээн нь дууссан тамирчид хаалтын ёслол хүртэл хийх зүйлгүй сэлгүүцдэг билээ. “Олимпийн наадам болгонд бид Tinder-ийн хандалт эрс нэмэгдэж байгааг ажигладаг. Ялангуяа тамирчдын тосгоноос маш их хандалттай байдаг” гэж тус компанийн төлөөлөгч мэдэгдээд хэд хэдэн тоо баримт танилцууллаа.  

2-р сарын 8-наас эхлэн:• Пёнчанаас орсон хэрэглэгчдийн тоо 348 хувь өссөн.• Пёнчаны лайк 545 хувь нэмэгдсэн.• Мэтчей буюу лайк тохирч, ярианы эрх олгох тоо 644 хувь өссөн.• Свайпийн тоо 571 хувь өссөн.

Ингэхээр тамирчид Tinder-т дуртай гэдэг нь мэдэгдэж байна. Компаниас тамирчдад Tinder Gold-д үнэгүй холбогдох эрх олгосон нь ч нөлөөлжээ. Инстаграмд @tinderpyeongchang гэсэн аккаунт гарч, хүнтэй танилцахыг хүссэн олимпийн тамирчдын зургийг гаргаж байв. Тус хуудсыг хаах үед 40 гаруй тамирчин бүртгүүлсэн байсны дотор АНУ-ын чарганы Жейсон Тердиман, Норвегийн трамплиний тамирчин Марен Лундбю, Канадын уулын цаначин Дастин Кук нар байлаа.

Порно сайт Porhnub ч олимпийн үеэр хандалт нь нэмэгдсэн талаараа танилцууллаа.• Пёнчан хот оршдог Канвондо мужид олимпийн үеэр Pornhub-ийн хандалт 70 хувь нэмэгджээ.• Олимпийн үеэр хамгийн их хайгдсан үгс Winter Olympics (3445%), Sex Olympics (2825%),  Nude Olympics (1801%).• Олимпийн наадмаар хамгийн их хайсан видео бол “Солонгос” (112% өссөн), Орос (78%), Хятад (67%), Норвеги (52%).Олимпийн үеэр тамирчдын тосгонд 110 мянган бэлгэвч тараасан. Харин 2016 оны Риогийн олимпийн үеэр 450 мянгыг тарааж байсан нь олимпийн рекорд амжилт юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
42
39
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...