Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ

"Баруун Монголын хэмнэл, Исланд аялгуу, Гана бүсгүйчүүдийн дуу хоолой бүхий нэвтрүүлэг."


BBC Radio-г өдөр болгон дэлхийн өнцөг булан болгонд сонсогч нар хүлээн авдаг. Мэдээж өвөрмөц дуу хөгжим, шинэ уран бүтээлчидтэй танилцах боломж олгодог уг нэвтрүүлгийн онцлох уран бүтээлч болно гэдэг залуухан уран бүтээлчдийн хувьд маш том аз завшаан бас мөрөөдөл л гэсэн үг. Харин Монгол залуусын шинэ үеийн давалгааны нэгэн төлөөлөл болох Бодьхүүгийн дуу хөгжмийг онцолсон бөгөөд шинэхэн цомгийнх нь тухай мэдээллийг ч мөн хүргэсэн юм.

Тэрбээр нэвтрүүлгийнхээ тайлбар дээр,

"Макс Рейнхардт та бүхэнд Төв Азид орших Баруун Монголын DJ Бодьхүүг танилцуулж байна. Мөн түүний хөнгөн хэмнэл бүхий цохилтуудын араас Исландын сюрреалист Атли Хэймер Свейнссоны '21 Sounding Minutes', Ганын Фрафрагийн бүсгүйчүүдийн дуу хоолойн хачин сайхан өвөрмөц хөгтэй хосолсон өвөрмөц аялгуунууд та бүхнийг баясгах болно" хэмээн бичсэн байлаа. Мөн нэвтрүүлгийнхээ эхэнд Бодьхүүгийн дуунуудыг тавьж, түүний шинэхэн цомог болоод түүхээс дурдсан юм.

Мөн тэрбээр Бодьхүүгийн тухай цааш "Бодьхүү бол гайхалтай авьяаслаг залуу уран бүтээлч. Тэр BBC Radio-д мөн Алис Армстронгийн өөр нэгэн хөгжмийн хөтөлбөр дээр хамтран ажилласан бөгөөд энэ нэгдүгээр сарын үед дэлхий дахинд цацагдах болно. Стивен болон түүний хамтрагч, хөгжмийн сэтгүүлч Кэйт Моллесон нар Монголын опера дуучин Ариунбаатарын тухай хөгжмийн хөтөлбөр бэлдэн Монголд явж байхдаа анх Бодьхүүтэй танилцсан. Стивен, Кэйт болон Бодьхүү нарт баяр хүргэе! Би шинэхэн дугаарыг нь чих тавин хүлээж байна" хэмээжээ. 

Та бүхэн уг нэвтрүүлгийг хүлээн авч сонсохыг хүсвэл ЭНД дарна уу. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
7
0
0
1
1
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.02.14 172.69.252.151

Бодьхүү нүдээ саравчтай малгайгаар байнга хаадаг учраас жоохон тийм байдаг.

0 Хариулах


Nana 2019.01.08 103.229.123.122

Bodikhuu ugaasaa goy l doo

1 Хариулах