“Netflix”-ээс “Physical: Asia” реалити-шоуны хоёр дахь хэсгийг “Unbroken” нэрийн доор хийх болсноо зарлалаа. Шинэ хэсэг 2027 онд гарах юм. Энэ удаад хэн, хэн гэдэг алдартай тамирчид оролцох нь олны анхаарлыг татаж байна.
Анхны хэсэг болох “Physical: Asia” 2025 оны аравдугаар сард гарч, дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсан. Энэ нь “Netflix”-ийн хувьд анхны олон улсын том төсөл байлаа. Алдартай тамирчид хүнд хэцүү даалгавар биелүүлэхээс гадна Азийн орнуудын соёл, уламжлалтай танилцах боломжийг үзэгч бидэнд өгсөн билээ.

Хувь хүний авьяасаас гадна хамт олон, багаар ажиллах чадвараа харуулж, “Physical: Asia” шоу гурван улирал дараалан Netflix-ийн шилдэг 10 цэнгээнт нэвтрүүлэгт багтсан юм.
Шоуны продюсер Чан Хо Ги “Хоёрдугаар хэсэгт бид өмнөхөөс огт өөр ертөнц бүтээсэн байгаа. Маш хүнд даалгаврууд оролцогчдыг хүлээж байна. Азийн улс орнууд олимпод өрсөлдөж буй мэт уур амьсгал бүрдүүлж, тактик төлөвлөгөө боловсруулах, өрсөлдөх, хэн ч таашгүй төгсгөл зэрэг олон зүйл бэлтгэлээ. Шоунд эхний хэсгийн оролцогчдоос илүү хүчирхэг, алдартай эрхмүүд оролцох болсон” гэж мэдэгдлээ.

Яг одоо Нэтфликс дээр “Physical: 100: Mexico”, “Physical: 100: Italy” реалити-шоу гарч байна. Удахгүй АНУ, Швед, Франц хувилбар гарахаар шийдэгдсэн гэнэ.
