UBLife Logo
-

"Playtime"-ийн тайзнаа гарах монгол, гадаад уран бүтээлчдийн нэрс маргааш тодорно

"Playtime"-ийн тайзнаа гарах монгол, гадаад уран бүтээлчдийн нэрс маргааш тодорно

Анхаараарай, анхаараарай!!! "Playtime" хөгжмийн наадам болоход 72 өдөр, 15 цаг, 11 минут, 23 секунд үлдээд байна. #OMG 

Бидэнд мэдэхийг хүссэн асуулт олон байна. "Энэ жил ямар хамтлагууд тоглох бол?" "Гадаадын хамтлагууд хэр олон ирэх вэ?" "Арай "Coldplay" ирэх юм биш биз?", "Хугацааг нь наашлуулаад маргааш болгочихож болдоггүй юм уу? Хүлээж тэсэхгүй нь ээ!" гэх мэт, гэх мэт, гэх мэт... 

Гэхдээ зарим асуултын хариуг бид тийм ч удаан хүлээхгүй нь. Маргааш буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны 13.00 цагаас "Playtime festival" фэйсбүүк хуудас болон ub.life-аар энэ жилийн наадамд оролцохоор болсон хамтлагуудын нэрсийг зарлах болно. 

Ахиад нэг мэдээ! Энэ жил Монголоос 32 хамтлаг дуучин, гадаадын 13 хамтлаг, dj "Playtime"-ийн тайзнаа гарах нь ээ! Үүнээс илүү мэдээлэл одоогоор өгөх боломжгүй нь. 

Одоогоор "Шинэ давалгаа" тайзнаа гарах 12 шинэ, залуу уран бүтээлчийн нэрс тодорхой болоод буй. 

"Playtime festival"-ийн тасалбар хэзээ худалдаанд гарах, ямар үнэтэй байх зэрэг мэдээлэл одоогоор ил болоогүй байна. 

Хэрэв та "Playtime"-ийн үнэнч фэн бол өнгөрсөн жил авто машингүй өдрөөр "Hi-Fi Records"-ийн урд талбайд шинэ залуу хамтлаг болон DJ нар тоглож, наадмын тасалбарыг хямдралтай үнээр зарж байсныг санаж байгаа байх. Энэ жил ч мөн адил уг арга хэмжээг зохион байгуулах нь. 

"Playtime" уур амьсгалыг ахин нэг мэдрэхийг хүсвэл дорх бичлэгийг үзээрэй. 

За тэгээд одоо хүлээх нь үлдлээ дээ... 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
37
25
17
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.