Цахилгаан, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарын тэргүүлэгчид, төрийн байгууллагын төлөөлөгчид, олон улсын Himel багийн төлөөлөл өчигдөр Улаанбаатар хотын "Gallery Ulaanbaatar"-т Монгол дахь Himel брэндийн албан ёсны нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирлээ.
Энэхүү түүхэн үйл явдал нь шинэ брэндийн танилцуулга төдий биш, Монголын зах зээлд цахилгааны аюулгүй байдал, найдвартай байдал, хүртээмжийг шинэ шатанд гаргах шийдлийг авчирч байгаараа онцлог юм. Himel брэндийн бүтээгдэхүүнүүд нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд Монгол орны онцлог, хэрэглээнд бүрэн тохирсон шийдлүүдийг санал болгож байна.
1958 онд Испанид байгуулагдсан Himel нь дэлхийн 60 гаруй улсад цахилгааны тоног төхөөрөмжийн найдвартай байдал, аюулгүй ажиллагаагаараа танигдсан брэнд бөгөөд өнөөдөр Schneider Electric компанийн бүрэлдэхүүнд багтаж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, шийдлийг санал болгож байна.
Монгол Улсад Himel брэндийг албан ёсоор нэвтрүүлж буй Nova Power Tech ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц. Мандухай онцлохдоо:
"Бид Монголын зах зээлд олон улсын стандартад нийцсэн, ухаалаг бөгөөд хүртээмжтэй цахилгаан шийдлийг нэвтрүүлэх зорилготой. Himel брэндийг танилцуулснаар цахилгаан хангамжийн чанар, аюулгүй байдлыг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээлээ.

Нээлтийн арга хэмжээний үеэр Himel брэндийн төлөөлөл цахилгаан тоног төхөөрөмжийн өргөн сонголтыг танилцуулсны зэрэгцээ Монгол дахь хэрэглэгчдэд зориулан шинэлэг цахим худалдааны платформ www.novapower.mn -ыг албан ёсоор нээсэн юм.
Энэхүү цахим сайтаар дамжуулан хэрэглэгчид бүтээгдэхүүнээ онлайнаар сонгон захиалж, шууд хүргэлтийн үйлчилгээ авах боломжтой болж байна.
Himel-ийн Монгол дахь бүтээгдэхүүний үндсэн ангилалд:
Хуваарилах тоног төхөөрөмж
Модулийн автомат
3 серийн дифференциал автомат
Хуваарилах самбар
Ачаалал таслагч
Ахуйн цахилгааны тоноглол
Нам хүчдэлийн тоноглол
Удирдлагын тоноглол болон дагалдах хэрэгсэл
Хүчний автомат
Цахилгааны дагалдах хэрэгслүүдзэрэг олон улсын стандарт хангасан шийдлүүд багтаж байна.
Эдгээр бүтээгдэхүүнүүд нь орон сууцны барилга, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, аж үйлдвэрийн төслүүдэд өргөнөөр ашиглах боломжтой, өндөр чанартай, найдвартай шийдлүүдийг санал болгож байна.
Himel-ийн бүтээгдэхүүнүүд нь Олон улсын цахилгаан техникийн комиссын (IEC) стандартын шаардлагыг бүрэн хангаж, орон сууцны барилга, худалдаа, үйлдвэрлэл, аж үйлдвэрийн салбарт өргөн хэрэглэгдэх боломжтой.
Нээлтийн үеэр Himel брэндийн инженерүүд, мэргэжилтнүүд бүтээгдэхүүний онцлог, Монголын хэрэглээнд нийцэх давуу талуудыг танилцуулж, зочдод анхны албан ёсны борлуулагч болох урилгыг хүргүүлсэн юм.
Himel Монголд албан ёсоор нэвтэрснээр цахилгаан эрчим хүчний салбарт аюулгүй, найдвартай, хүртээмжтэй шинэ шийдлүүдийг санал болгож, Монгол Улсын тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахыг зорьж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон борлуулагчийн хамтын ажиллагааны талаар лавлахыг хүсвэл:Nova Power Tech ХХКУтас: +976 - 75075151И-мэйл: sales@novapowertech.com Вэбсайт: www.novapower.mn