UBLife Logo
Хэрэгтэй

Их дээд сургуулиудын энэ жилийн босго оноо болон элсэлтийн журам

Ub.life
Ub.life
Их дээд сургуулиудын энэ жилийн босго оноо болон элсэлтийн журам

1. Монгол Улсын Боловсролын Иx СургуульУлаанбаатар хотоос элсэгчдийг 2018 оны долдугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд МУБИС-ийн элсэлтийн сайтаар онлайн байдлаар болон төв сургууль дээр бүртгэл хийгдэнэ. Элсэгчдийн хуваарь сонголт 2018 оны долдугаар дугаар сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд явагдана. Бүртгэлийн журам болон босго оноог ЭНД дарж үзнэ үү.

2. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль

ХИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгчид 2018 оны тавдугаар сарын 22-ноос 2018 оны долдугаар сарын 1-ний хооронд ХИС-ийн элсэлтийн цахим бүртгэлийн системд нэвтэрч бүртгүүлнэАймаг, орон нутгаас элсэхийг хүсэгчдийн бүртгэл болон хөтөлбөр сонголтыг МИДСК зохион байгуулна. ЕБС-ийн судалгааг үндэслэн элсэлтийн комиссийн бүрэлдэхүүн аймгуудад ажиллана. Бүртгэлийн журам болон босго оноог ЭНД дарж үзнэ үү.

3. Монгол Улсын Иx Сургууль

МУИС-ийн элсэлтийн бүртгэлийг орон даяар зөвхөн цахим хэлбэрээр явуулна.ЭНД дарж бүртгүүлнэ. Бүртгэлийг 2018 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагт нээж 2018 оны долдугаар сарын 2-ны 12:00 цагт хаагдана. Элсэгчдийн бүртгэлийн журам болон босго оноог ЭНД дарж үзнэ үү.

4. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

Элсэлтийн бүртгэлийг Улаанбаатар хотод цахим хэлбэрээр АШУҮИС-ийн элсэлтийн бүртгэлийн вэб хаягаар явуулна. Элсэлтийн ерөнхий шалгалтын хичээл тус бүрд 480-аас дээш, тус сургуулийн Сувилахуйн сургуульд элсэхийг хүсэгчид нь хичээл тус бүрд 400-аас дээш тус тус оноо авсан тохиолдолд бүртгүүлэх болзол хангасан гэж үзнэ. Элсэгчдийн бүртгэлийн журам болон босго оноог ЭНД дарж үзнэ үү.

5. Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль

2018-2019 оны хичээлийн жилд Бакалаврын хөтөлбөрт элсэлт аваx xяналтын тоог 500 суралцагчаар тогтоосон. Цахим бүртгэл 2018 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 08:00 цагт нээгдэж, 2018 оны долдугаар сарын 4-ний 12:00 цагт хаагдана. Элсэгчдийн бүртгэлийн журам болон босго оноог ЭНД дарж үзнэ үү.

6. Хууль Сахиулахын Их Сургууль

Цахим бүртгэл 2018 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 08:00 цагт нээгдэж, зургаадугаар сарын 15-ны 17:00 цагт хаагдана. Зөвхөн  цахимаар явагдах бөгөөд аймаг, орон нутагт тусгайлан бүртгэл явагдахгүй. Бүртгэлийн журам болон босго оноог ЭНД дарж үзнэ үү.

7. Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

Элсэлтийн бүртгэл, мэргэжил сонголтыг Улаанбаатар хотод 2018 оны долдугаар сарын 2-ны өдрөөс долдугаар сарын 9-ний өдрийг дуустал явуулна. Урлаг, спортын гоц авьяастай, олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд эхний 3 байрт шалгарсан, ерөнхий шалгалтын чиглэл, Улсын хэмжээний ЭЕШ-ын босго оноо болох 480 оноог авч чадсан эсэхийг  харгалзан сонирхсон мэргэжлээр шууд элсүүлэн суралцуулна. Бүртгэл, мэргэжил сонголтын журам болон босго оноог энэ хаягаар авна уу. Бүртгэлийг цахим байдлаар хийх боломжтойгоос гадна ХААИС-ийн хичээлийн төв байранд хийнэ.

8. Санхүү Эдийн Засгийн Их Сургууль

СЭЗИС-ийн элсэлтийн бүртгэл орон даяар 2018 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт нээж долдугаар сарын 2-ны 18:00 цаг хүртэл хийгднэ. Бүртгэлийн журам болон босго оноог ЭНД дарж үзнэ үү.

                                                                                                             Мэдээг бэлтгэсэн Д.Хажидмаа 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.