UBLife Logo
Хөгжим

PLAYTIME 2025: Очихоор зэхэж буй хүн бүрийн мэдэх ёстой 6 шинэчлэл

PLAYTIME 2025: Очихоор зэхэж буй хүн бүрийн мэдэх ёстой 6 шинэчлэл

Хүлээж байсан Playtime Festival 2025 хаяанд ирлээ. Энэ жилийн наадам зүгээр нэг хөгжмийн фестиваль биш, дэлхийн жишигт нийцсэн дэд бүтэц, технологи, дуугаралт зэрэг олон шинэчлэлээр дүүрэн байх нь ээ.

Өчигдөр буюу зургаадугаар сарын 10-нд Playtime наадмын хэвлэлийн хурал боллоо. Энэхүү хурлаар тус наадмыг зохион байгуулагчид болоод хамтрагч байгууллагууд, дэмжигч байгууллагууд оролцлоо.

1. Гайхалтай шинэлэг дуугаралт

Энэ жил Playtime-ийн тайзууд дуу хөгжмийг танд хамгийн сайн, тунгалаг дуугаралтаар хүргэх болно. Нидерландаас мэргэжлийн дууны инженер ирж, тайзуудын хоорондын дуу чимээний давхцлыг багасгаж, чимээний бохирдлыг бууруулах олон улсын стандарт системийг суурилуулжээ. Үндсэн 8 тайз болох Playtime, The Bunkr, Нааглихац, Grove, Fire, Disco Ger болон “La Vie En Rose”, “Waldo” асрууд дээрх шинэчилсэн дуугаралтаар амьд хөгжмийг мэдрээрэй.

2. Тасалбарын өөрчлөлт, бас илүү хурдан нэвтрэх систем

Олон улсын тасалбар баталгаажуулалтын систем нэвтэрснээр үзэгчид хурдан, аюулгүй нэвтрэх боломжтой болсон. Тиймээс хуурамч тасалбарын асуудал түүх болон үлдэж, мэдээллийн нууцлал тань найдвартай хамгаалагдана. Бугуйвч болгон дээр үзэгчийн мэдээлэл орох бөгөөд хуурамчаар тасалбар зарах эрсдэлийг бууруулж байна.

3. "Cashless" систем

Энэ жилээс эхлэн та наадам доторх бүх бараа, үйлчилгээний төлбөрийг NFC технологитой бугуйвчаар хийж болно. Картаа гаргах ч шаардлагагүй, зүгээр л бугуйвчаа уншуулаад л бол боллоо. Энэхүү шинэчлэл дээр М Банк энэ жил хамтран ажиллаж байна.

4. Зам засвар, эрчим хүч, дэд бүтцийн шинэчлэл

Наадмын талбайн дэд бүтэц их засварт оржээ. Хүн бүрт ээлтэй засмал зам, тогтвортой цахилгаан дэд станцтай холболт, байгальд ээлтэй шийдлүүдийг бий болгохоор тэд хичээн ажиллаж байна.

5. Хамгийн сонирхолтой уран бүтээлчид

Амьд хөгжим талаас:

Францын Alcest (post-metal)

Японы алдарт Envy (post-hardcore)

Өмнөд Солонгосын Jambinai (post-rock)

АНУ-ын YHWH Nailgun (post-hardcore)

Мөн Balming Tiger, Megumi Acorda, Selica Gel, VVAS гэх мэт шинэ үеийн туршлага дүүрэн уран бүтээлчид

Электро хөгжимд дурлагсдад зориулж:

Берлины техно хатан Ellen Allien

Үзүүлбэрээрээ хүмүүсийг татагч Klangkuenstler

Францын дууны хэмнэлийг мэдрүүлэх Jennifer Cardini зэрэг ая, хэмнэл, галзуурлаар дүүрэн уран бүтээлчдийг гадаадаас авчирна. Бүтэн lineup-тай эндээс танилцаарай.

6. Энэ жил майхны эрх хамт дагалдана

Наадмын тасалбар авсан бүх үзэгчид талбайн гаднах зогсоол дээр машинаа үнэгүй байрлуулан, тасалбарт дагалдаж ирж буй майхан барих эрхээр үнэгүй байрлах боломжтой болж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.140.115.110
Yahara huviin umchiin companyd zam, tog tsahilgaan buh yumn ulsiin tusvuus shiidej ugdug yumbee? Baahan MCS companiuud bna, MCS.d zam tog tavij uguud bgamuu tee
ЗОЧИН\54.255.131.248
баяралалаа