Сүүлийн 30 жилийн хамгийн нөлөө бүхий хамтлагуудын нэгээр нэрлэгддэг Radiohead–ийн дуу хөгжим зөвхөн хөгжмийн ертөнцөд төдийгүй кино урлагт ч гүн гүнзгий нөлөө үзүүлжээ. Уран сайхны өвөрмөц шийдэлтэй, гүн эмоци агуулсан бүтээлүүд нь олон кино найруулагчдад урам зориг өгч, бүтээлүүдийнхээ гол хэсэг, төгсгөлд тэдний дууг ашиглах болсон нь үүний баталгаа юм.
10. Prisoners (2013)

“Codex” дуу төгсгөлийн хэсэгт бүдэгхэн сонсогддог. Зөөлөн төгөлдөр хуур, таамаглашгүй уур амьсгал нь киноны сэтгэл түгшээсэн төгсгөлтэй тун нийцдэг.
9. Children of Men (2006)
“Life in a Glasshouse” дууны жазз хэв маяг бүхий аялгуу нь улс төр, хяналт, эрх чөлөө, зүрх зүсэм зүйлсийн тухай өгүүлэх киноны утгыг төгс илтгэнэ.
8. I, Origins (2014)

Дахин төрөлт, дурсамжийн тухай уянгалаг сэдвийг илүү гүнзгий мэдрэхэд тусалсан бүтээл.
7. Vanilla Sky (2001)

“Everything in Its Right Place” эхний хэсэгт эгшиглэж, бүх зүйл энгийн л байгаагаасаа бага бгаар өөрчлөгдөн, төөрөгдөл рүү шилжих үйл явдлыг бэлгэддэг.
6. Romeo + Juliet (1996)

“Talk Show Host” нь Ромеогийн ганцаардлыг илтгэж, “Exit Music” хосын сүйрлийг эмгэнэлт аялгуугаар илэрхийлдэг.
5. 50/50 (2011)

“High and Dry” дуу нь тус кинон дээрх хавдрын онош сонссон залуугийн ганцаардлыг гүн гүнзгий илэрхийлнэ.
4. Clueless (1995)

“Fake Plastic Trees” дуугаар Шерийн “хиймэл, хоосон” амьдралыг ёгтолж, “My Iron Lung” дуугаар харин залуусын харилцааны эхлэлийг өгүүлж өгдөг. Өмнө нь та анзаарч байсан уу?
3. Happily Ever After (2004)

Тус дуу нь кинон дээрх хосын анхны мэдрэмж, дурлалцах хэсгийг илүү гүн гүнзгий санагдуулна.
2. Waves (2019)

“True Love Waits” дуу нь амьдралын гунигт мөчүүдийг тайван аялгуугаар өгүүлж, уучлал, хайр, гунигийг илэрхийлдэг.
1. Incendies (2010)

“You” and “Whose Army” болон “Like Spinning Plates” зэрэг дуунуудыг ашигласан нь дайн, хувь заяа, гүн шаналал, хүч чадлаа алдах зэргийг кино урлагт илүү гүн харуулахад гайхалтай төгс зохицсон юм.