UBLife Logo
LIFESTYLE

Энэ зуны төлөвлөгөөндөө нэмэх 8 гоё шинэлэг санаа

Энэ зуны төлөвлөгөөндөө нэмэх 8 гоё шинэлэг санаа

Жил бүрийн зун унадаг дугуй, аялал, лагерь гээд танил төлөвлөгөөг давтсаар байна уу? Тэгвэл энэ зун илүү сонирхолтой, бас шинэлэг зүйлс туршиж үзмээр байна уу? Дараах 8 өвөрмөц санааг санал болгож байна.


1. Нэг өдөр интернэтгүй амьдрах туршилт хийх

Цахим ертөнцөөс түр холдож, гар утсаа унтраагаад, ном, харилцан яриа, нам гүмийг мэдэрч нэг өдрийг өнгөрүүлээд үзээрэй. Туршилтын дараа юу мэдэрснээ бичиж эсвэл найзуудтайгаа хуваалцаж болно. Бүх зүйлийг илүү өөр өнцгөөс харж, зуны урт өдрүүдэд ямар их зүйл хийж болохоо сонирхоод үзээрэй.

2. Хотын хаа нэгтээ ганцаараа хооллох

Байнга хүнтэй уулздаг, хамт олонтой хооллодог бидний хувьд ганцаараа хаа нэгтээ очоод, өөртөө зориулж хоол захиалж идэх нь жижигхэн ч гэлээ өөртэйгөө уулзах, шинэ мэдрэмж авах сонирхолтой туршлага болно. Идэх юм сан гэж бодож байсан гоё хоолоо туршаад үзээрэй.

3. Хотоо шинээр нээх аялал

Өөрийн амьдардаг хотынхоо газрын зураг дээр дур мэдэн нэг цэг сонгоод, тухайн газарт зорьж оч. Тэндхийн нэг кофе шопт суух, нэг дэлгүүрээр орох, орчныг ажиглах гэх мэт. Яг л жуулчин мэт өөрийн хотыг шинээр мэдэр. Жижигхэн нууцлаг гудам, булангууд, санамсаргүй учрал, мэдрэмжүүд энэ өдрийг гайхалтай болгоно.

4. Хуучин гэрэл зургуудаа шүүж, түүх бичээрэй

Утсандаа хадгалсан хэдэн зуу, мянган зургийг шүүж үзээд, хамгийн мартагдсан эсвэл инээдтэй 10 зургийг сонгоод түүхэн тэмдэглэл бичээд үзээрэй. Эсвэл блог, TikTok Reels хэлбэрээр хуваалцах боломжтой.

5. Танихгүй хүмүүст захидал бичих

Найзуудтайгаа нийлж, танихгүй хүмүүст эерэг үг, урам зориг өгсөн богино захидал бичээд кофе шоп, номын сан, автобусны буудал дээр үлдээгээрэй. Энэ бол эерэг энерги түгээх жижигхэн боловч утгатай алхам. Та бүхэнд маш сонирхолтой туршлага, дурсамжийг үлдээх болно.

6. Хувийн жижигхэн “кино наадам” зохион байгуулах

Найзуудтайгаа нийлээд, бүгд дуртай киногоо санал болгон хуваарь гаргаад, өдөр болгон нэг кино үзэж, дараа нь түүнийхээ талаар ярилцаад үзээрэй. Өмнө нь үзэж байгаагүй монгол кинонуудаа ч сонирхож болно. Яг кино наадам шиг, бүгдийг нь үзээд, үзэгчдийн нэрэмжит шагналыг хамгийн гоё кинондоо өгч, хувьдаа шүүмж хэлэлцэж ч болно.

7. Дуу чимээний аялал

Тухайн өдрийн өглөөнөөс орой хүртэл хаа ч явсан бай тэр орчны чимээг бичиж аваад, дараа нь энэ бүхнийг нэг фолдерт оруулаад "миний зун" гэх дууны цомог болгон хадгал. Өвлийн нэг өдөр сонсоход маш онцгой мэдрэмж төрүүлнэ.

8. Нэг өдрийг бүхэлд нь хэн нэгэнд зориулж өнгөрөөх

Өөрийгөө биш, хэн нэг найз, гэр бүлийн гишүүн, магадгүй танихгүй ч байж болох хүний хүслийг даган нэг өдрийг өнгөрөө. Ямар хөгжилтэй, эсвэл санаанд оромгүй зүйлс болж болохыг чи таашгүй шүү дээ. Эмээ өвөөтэйгөө цуг агаарлах, ээж аавтайгаа хотоос гарах, найзуудаараа музейн аялал хийх гээд юу ч байж болно. Гол нь тэр хүмүүсийн хийе гэж санал болгосон санааг дэмжээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\54.255.168.93
улаанбаатарт амьдарч байгаа юм чинь үе2 гэнэтийн бэлэг бариад бүхэл өдөржин шахуу тог тасраад өдөржин бүхнээс тасрах үе байна аа байна. нээх эрж хайх хэрэггүй ойрхон доо
ЗОЧИН\18.142.47.121
Turn the radio on Dancing to a pop song
ЗОЧИН\54.254.156.130
Make me into something sweet
ЗОЧИН\54.254.156.130
Dream a little dream of me
ЗОЧИН\18.142.47.121
West Hollywood
ЗОЧИН\13.212.83.176
On the stage in my heels