Лас-Вегаст 51 дэх удаагийн American Music Awards шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдлаа. Ёслолыг дуучин Женнифер Лопес хөтлөн явуулсан юм.

American Music Awards бол 1973 оноос эхтэй, АНУ-ын хөгжмийн хамгийн том шагналуудын нэг. Грэмми шагналаас ялгаатай нь ялагчдыг академи биш сонсогчид тодруулдаг уламжлалтай. Тиймээс хамгийн бодитой шагнал гэж үнэлэгддэг юм.

Билли Айлиш “Happier Than Ever” цомгоороо “Шилдэг цомог” шагналыг, “Шилдэг шинэ уран бүтээлч” шагналын хамт хүртлээ. Жанет Жексон, Род Стюарт нар хөгжмийн ертөнцөд оруулсан хувь нэмрээрээ шагнал авсан бол Леди Гага, Бруно Марс хоёр “Die With a Smile” дуугаараа шилдэг хамтын ажиллагаа шагнал авсан.

















