UBLife Logo
Хөгжим

Их Британийн одонт Scary Spice хэмээх Мел Би 50 нас хүрлээ

Их Британийн одонт Scary Spice хэмээх Мел Би 50 нас хүрлээ

Их Британийн дуучин, жүжигчин, хөтлөгч Мелани Жанин Браун буюу Mel B, Scary Spice 50 нас хүрлээ.

1990-өөд оны үед Spice Girls хамтлагийн эгнээнд гялалзаж явсан тэрээр Лидст 1975 оны тавдугаар сарын 29-нд төрсөн юм.

1994 онд Spice Girls хамтлагийн сонгон шалгаруулалтад тэнцсэнээр түүний амьдрал өөрчлөгдсөн. Гаднах төрх, шулуун зан, зан аашаараа тэр Scary Spice хочтой болсон.

Spice Girls хамтлаг “girl power” үзлийг дэвшүүлэн, тэр дороо соёлын нэгэн үзэгдэл болон хувирсан билээ.

Spice Girls хамтлаг 2000 онд тарсны дараа Мелани Браун хөгжмийн ажлаа телевизтэй хослуулж эхэлсэн.

Бүжгийн тэмцээн, элдэв шоунд оролцож, The X Factor, America's Got Talent нэвтрүүлгийн байнгын шүүгчээр ажиллаж байлаа.

Түүний гурван хүүхэд бүгд өөр аавтай. Анхны нөхөр бүжигчин Жимми Гулзараас 2000 онд салсан. Феникс Чи Гулзар гэдэг охинтой үлдсэн.

2006 онд тэрээр жүжигчин Эдди Мёрфитэй хамтран амьдарч, Эйнжел Айрис Мёрфи-Браун хэмээх охинтой болсон.

2007 онд продюсер Стивен Белафонтетэй гэрлэж, 2017 онд салсан. Мэдисон Браун-Белафонте гэдэг охинтой.

2022 онд үсчин Рори Макфитай гэрлэсэн.

Браун олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог. Ялангуяа гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хатуу тэмцдэг.

2022 онд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэлд байгуулсан гавьяаг нь үнэлэн Эзэн хаанаас Их Британийн гүрний одонгоор шагнагдаж байлаа.

2024 онд Лидс их сургуулийн хүндэт доктор болсон.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.